Munkhuuluu
2011-10-11
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал, анхаарах зарим асуудал

Ангилал: Криминологи судалгаа, шинжилгээ


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар хамтран “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт онол, практикийн бага хурал 2011 оны 6-р сарын 23-нд Хангарьд ордонд зохион байгуулсан. Энэ бага хуралд тавьсан илтгэлээс...
          Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх төр засгийн болон нийгмийн хандлагыг өөрчлөх, түүнтэй тэмцэхэд эрх зүйн болон үйл ажиллагааны хувьд шинэчлэх хийх шаардлагатай байгаа юм. Монгол Улс, ялангуяа нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хандлага, түүнд үнэлэлт дүгнэлт өгч, санал дэвшүүлэх байдлаар энэхүү илтгэлийг бэлтгэлээ.

Монгол Улсад 2001-2010 он буюу сүүлийн арван жилийн хугацаанд 202898, жилд дунджаар 20 орчим мянган гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн гаралт жилд дунджаар 427 хэргээр буурсан байна. Сүүлийн 10 жилд гэмт хэргийн улмаас 17088 хүн нас барж, 70675 хүн гэмтэж, 350.0 тэрбум төгрөгийн хохирол учирсаны 69.5 тэрбум төгрөг буюу 19.9 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлжээ.
           Улсын хэмжээний гэмт хэргийн нөхцөл байдлыг товчоор, тоон хэлээр дүгнэвэл нэг гэмт хэрэгт 1.7 сая төгрөгийн хохирол ногдож, 11 гэмт хэрэг тутамд нэг хүн нас барж, 3 гэмт хэрэг тутамд нэг хүн гэмтжээ. Өөрөөр хэлбэл хоногт 56 гэмт хэрэг бүртгэгдэж, 5 хүн нас барж, 20 хүн гэмтсэн байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэргийн эзлэх хувийн жин сүүлийн 10 жилийн дундажаар 49.6 хувьтай байсан ба 2010 онд 54.8 хувь байна. Энэ үзүүлэлт цаашид өсөх хандлагатай байна. 2010 оны хүн амын тооллогын дүнгээр нийслэлд хүн амын 63 хувь нь оршин сууж байна гэсэн дүн мэдээ гарсан. Монгол Улсын хувьд “Улаанбаатар хот гэмт хэргийн үнэмлэхүй төв” болж байна гэж үзэж байна.  

Улсын хэмжээнд болон нийслэлд үйлдэгдсэн хулгайлах гэмт хэргийн түвшин буурах хандлага байна. Сүүлийн 10 жилийн дунджаас үзэхэд гэмт хэргийн бууралт улсын хэмжээнд 657, нийслэлд 167 хэргээр тус тус буурчээ. Гэмт хэргийн гаралт 2001-2006 онд буурах, 2007 онд өсч, түүнээс хойш буурчээ.

Нийслэл хотод сүүлийн жилд 100672 гэмт хэрэг бүртгэгдсэний 34.1 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Нийгэмд учруулж буй хор хохирлоороо хамгийн эхэнд орж буй гэмт хэрэг юм.

Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 8547 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 221 хэргээр буюу 2.7 хувиар, нийслэлд 4773 бүртгэгдсэн нь 134 хэргээр буюу 2.9 хувиар тус тус өсчээ.  

Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 2353 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11 хэргээр буюу 0.5 хувиар, нийслэлд 1139 бүртгэгдсэн нь 104 хэргээр буюу 8.4 хувиар тус тус буурчээ. Хулгайлах гэмт хэрэг буурсан шалтгааныг оны эхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140400 болгож нэмэгдүүлсэн, мөн цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга зохион байгуулсан, урьдчилан сэргийлж ажилласаны үр дүнтэй холбон үзэх үндэстэй юм. Дээрхи хугацаанд цагдаагийн байгууллага бусдын эд хөрөнгийг хулгайлахтай холбоотой гомдол, мэдээлэл улсын хэмжээнд 7929, нийслэлд 4398-ийг хүлээн авсанаас улсын хэмжээний 30, нийслэлийн хэмжээний 25 хувийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хамгийн их гэмт хэрэг гардаг байсан бол энэ оны эхний 5 сарын байдлаар Баянгол дүүрэгт хамгийн их гэмт хэрэг гарчээ. Баянгол дүүрэгт гэмт хэрэг өссөн нь бусдын биемахбодид гэмтэл учруулах, танхайрах гэмт хэрэг өссөн, үүнд орон сууц, үзвэр, үйлчилгээний газар, хүн амын хөл хөдөлгөөний идэвхижилтэй холбоотой. Хулгайлах гэмт хэрэг Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэгт хамгийн ихээр үйлдэгдсэн байна. Багахангай дүүрэгт нийт 2 гэмт хэрэг бүртгэгдсэн, хулгайлах гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

Энэ оны эхний 5 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 32.9 хувь нь хөнгөн, 48.3 хувь нь хүндэвтэр, 0.4 хувь нь хүнд, 0.9 хувь нь онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байна. Хулгайлах гэмт хэргийн 80 гаруй хувь нь хөнгөн, хүндэвтэр ангиллын гэмт хэрэг байгаа. Цагдаагийн байгууллагаас хөнгөн, хүнд ангиллын гэмт хэрэг гэж ялгалгүй, иргэд их, бага хэмжээгээр хохирсонд бус, иргэний хохирсон асуудалд ижил тэгш байдлаар хандах, хүн хүчээ оновчтой чиглүүлж ажиллах  бодлого барин ажиллаж байна.

          Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 50.6 хувь нь гэр, орон сууц, ахуйн хүрээнд, 14.2 хувь нь гудамж талбайд, 8.5 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагад үйлдэгдсэний зэрэгцээ 48.0 хувь нь 22-06 цагт буюу шөнө оройн цагаар, 24.4 хувь нь 14-19 цаг буюу ажлын цагаар, ихэнхи нь ажлын өдрүүдэд үйлдэгджээ. Хулгайлах гэмт хэргийн 16 орчим хувийг бүлэглэн гүйцэтгэсэн байгаагаас үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх арга, хэлбэр нь улам нарийсч, шинэлэг хэлбэрээр тэмцлээ явуулах шаардлага байгааг харуулж байна. 

Цагдаагийн байгууллага 2007 оноос гэмт хэмт хэргийн илрүүлэлт тооцох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэх, алба хаагчдын ажлыг бодитой тооцох үүднээс өөрчилсөн.

Өөрөөр хэлбэр эзэн холбогдогч нь тодорхойгүй гэмт хэргийн яллагдагчаар татвал зохих этгээдийг олж тогтоосон тохиолдолд л хэрэг илрүүлсэнд тооцдог болсон юм.

Энэ оны эхний 5 сарын байдлаар бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 1752 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэний 846 хэргийн яллагдагчаар татагдвал зохих этгээдийг олж тогтоосон ба гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 48.3 хувьтай байна.

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 908 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэний 444 хэргийн яллагдагчаар татвал зохих этгээдийг олж тогтоосон ба гэмт хэргийн илрүүлэлт нийслэлийн хэмжээнд 48.9 хувьтай байна.

Энэ оны эхний 5 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 11.7 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирсаны 64.1 буюу 7.5 тэрбум төгрөгийн хохирол нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас үүджээ.

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн улмаас үүдсэн 7.5 тэрбум төгрөгийн хохирлын 3.0 тэрбум төгрөг буюу 40 хувийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 3.9 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирсаны 1.5 тэрбум төгрөг буюу 39.4 хувийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Харин нийслэлийн хэмжээнд хулгайлах гэмт хэргийн улмаас 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирсаны 965.9 сая төгрөг буюу 45.5 хувийг нөхөн төлүүлжээ.  

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэгчдийн 72 хувь нь 18-30 насны, 81.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 10 хувь нь эмэгтэй, 15 хувь нь хүүхэд, 15 хувь нь урьд ял шийтгэгдсэн хүмүүс байна. Иймд хөдөлмөрийн үр бүтээмж гаргах насны, тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс ихэвчлэн гэмт хэрэг үйлдэж байгаад дүгнэлт хийж, хариу арга хэмжээг бодлого болгон хэрэгжүүлэх шаардлага байна.

Орон байрны хулгайн гэмт хэрэг 2008-2010 он, 2011 оны эхний 5 сарын байдлаар 4634 бүртгэгдэжээ. Үүний 67 хувь нь нийслэлийн хэмжээнд үйлдэгджээ.

          Иймд иргэдийн сонор сэрэмж, өөрсдийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэд, олон нийтэд телевиз, интернэт, сонин, fm радиогоор өргөн хүрээнд сурталчилж, урьдчилан сэргийлж сэрэмжлүүлэх, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд цагдаагийн эргүүл хяналтыг чиглүүлж ажиллах шаардлагатай байна. Гэр орондоо байнга архидан согтуурдаг, орчиндоо түгшүүр төрүүлдэг эрсдэл бүхий этгүүдүүдийг ажилд оруулах, албадан ажил хийлгүүлэх, ер нь ахуйн хүрээнд архидан согтуурах явдалтай эрчимтэй тэмцэх нь зүйтэй.

Аж ахуйн нэгж, байгууллагад үйлдэгдсэн хулгайн гэмт хэрэг 2008-2010 он, 2011 оны эхний 5 сарын байдлаар 4634 бүртгэгдэжээ. Аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадна, дотногүй камержуулах, дохиолол хамгаалалтын систем суурилуулах,  Ялангуяа ломбард, үнэт эдлэл, бэлэн мөнгө ихээр хадгалдаг, төвлөрсөн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд  гэмт хэргийн халдлагаас хамгаалагдсан байх стандарт тогтоож мөрдүүлэх,  эздийн сонор сэрэмж, харуул хамгаалалтыг дээшлүүлэх шаардлагатай байна.

Авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 2008-2010 он, энэ оны эхний 5 сарын байдлаар 376 бүртгэгдсэн.  

          Тээврийн хэрэгсэл төдийгүй түүний эд анги, сэлбэг хэрэгсэл, толь, дугуй, акумлятор, бүтээлэг зэрэг эд зүйл алдагдах гэмт хэрэг багагүй гарч байгаад дүгнэлт хийж, тээврийн хэрэгсэлийг /ялангуяа орон нутагт мотоцикл/ бүрэн бүртгүүлжүүлэх, дугааржуулах, зориулалтын харуул хамгаалалттай зогсоол, грашид машинаа тавьдаг байх, жолооч нар машиндаа дохиолол суулгах, (учрах хохирол, эрсдлээс урьдчилан сэргийлж даатгалд хамруулах, дохиолол хамгаалалтын систем суурилуулах), тээврийн хэрэгслийн шинэ болон хуучин сэлбэгийг худалддаг цэгүүд, дамжуулан борлуулдаг ченжүүдийн сүлжээг хяналтад авах (автомашины аккумлятор, толь, дугуй, радио техник хэрэгсэл болон бусад эд ангиуд), автомашины зориулалтын болон задгай граж, нэгдсэн зогсоолуудын байршлыг дохиолол, телекамерын хяналтанд бүрэн оруулах шаардлага байна.  

Халаасны хулгайн гэмт хэрэг сүүлийн 3 жил, энэ оны эхний 5 сарын байдлаар 342 бүртгэгдсэн байна.

               Халаасны хулгайн гэмт хэрэг ихэнхи нийслэлийн хэмжээнд үйлдэгддэг учраас онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. Иргэдийн бухимдсан, хохирсон асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхийн тулд энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг бүртгэлд бүрэн авах, хяналтад байлгах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн тохиолдолд оногдуулах хариуцлагыг чангатгах, Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх, автобус, микро зэрэг нийтийн тэээврийн хэрэгслийн зорчигч орох, буух хэсэгт бичил камер байршуулах, нийтийн зах, худалдааны төв, дэлгүүрийн камерын хяналтыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллага, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлага байна.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төв “Мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл” сэдвээр криминологи судалгаа 2011 оны 4 дүгээр сард хийсэн юм. Уг судалгааны дүнгээс үзэхэд улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг тоон үзүүлэлтийн хувьд буурах хандлагатай явж ирсэн ч цаашид өсөх хандлага байна. Малын хулгайн 5-6 орчим хувь нь нийслэлд үйлдэгддэг байна. Нийслэлийн хэмжээнд малын хулгайтай тэмцэх асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм.

Тухайлбал, Нийслэл хот руу орох шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд бус байнгын хяналт шалгалтыг жигд явуулах, камержуулах, мал, мах, тэдгээрийн түүхий эдийн төвлөрлөсөн зах, худалдааны төв, үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, махны гарал үүслийн гэрчилгээнд тавих хяналтыг чангатгах, Налайх дүүргийн “Цайз”, Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт” захад мал хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн тасаг, хэсэг байгуулах ажлыг судлан шийдвэрлэх (УИХ-ийн Хууль зүйн байнгын хорооны 2010 оны 16 дугаар тогтоолийн 12 дахь заалт) шаардлагатай байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд дээрхи асуудлыг авч үзэхийн зэрэгцээ дараах асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна.

1. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хандлага, арга барилаа өөрчлөх. Хулгайн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн хамгийн их хувийг эзэлдэг, их хэмжээний хохирол учруулдаг, үйлдлийн арга хэлбэр улам нарийн болсон, төр засаг, нийгэм, иргэд жирийн сөрөг үзэгдэл мэтээр үзэж, энэ дасал болчихсон хандлагыг өөрчилж, үүнтэй тэмцэх үйл ажиллагааг шинэлэг байдлаар явуулах, тэмцэх хүн хүчээ бэхжүүлэх, орчин үеийн шинэлэг техник технологийг ашиглах нь зүйтэй. Шинэ төрлийн гэгдэх гэмт хэргүүдээс илүү ихээр иргэдэд хор уршиг учруулж байна.

2. Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрх зүйн болон үйл ажиллагааны хувьд цогц байдлаар тэмцэх шаардлагатай байна.

Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчноо сайжруулах чиглэлээр:  

·         Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорих ял шийтгэхээс илүү эдийн засгийн хөшүүрэг хэрэглэж тэмцэх, учруулсан хохирлын хэмжээнээс хамааран түүнээс хэд дахин хэмжээний төгрөгөөр торгодог, төлбөрийн чадваргүй бол албадан ажил хийлгэдэг байх,

·         Хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааруулан тооцоолох бус, бодит хохирлын тодорхой тоон дүнгээр хулгайлах гэмт хэрэг мөн эсэхийг авч үздэг болох, /эд зүйлийн үнэлгээг оновчтой тогтоох/,

·         Хөнгөн, хүндэвтэр ангиллын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сунгах,

·         Хулгайн гэмт хэргийн талаарх үнэн зөв, бодит мэдээлэл өгсөн шударга иргэний аюулгүй байдал, мэдээллийг нууцлалыг хангах асуудлыг анхаарч, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох,

3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар улсын орлого болгосон, торгох ял ногдуулж төсөвт тушаасан мөнгөний 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх тухай заалт бүр хэрэгжихгүй байна. Иймд хуулийн заалтыг нийслэлийн хэмжээнд жинхэнэ утгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэдээс төлбөртэйгээр мэдээлэл авах, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хүн хүчийг бэхжүүлэх, чадавхижуулах, мэргэшүүлэх, орчин үеийн техник хэрэгсэл худалдах авах үйл ажиллагаанд зарцуулах шаардлагатай гэж үзэж байна.

4. Нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс харъяа цагдаагийн газар, хэлтсийн судалгааны багийн үйл ажиллагааг дэмжиж, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын судалгаанд үндэслэсэн урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү зохион байгуулах, хөрөнгө, санхүүгийн туслалцаа үзүүлж хамтран ажиллах нь илүү үр дүнтэй байх болно.

5. Хулгайн гомдол, мэдээллийг шалгах явцад хохирлын хэмжээ хүрэхгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэгсэхгүй болгосон тохиолдолд гэм буруутай бол заавал Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулдаг байх, /2011 оны эхний 5 сарын байдлаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйл заасан “Бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах” зөрчил 344 бүртгэгдсэн байна /

6. Хулгайн гэмт хэрэг голлон үйлдэж буй 18-30 насны, ажилгүй залуучуудыг нийгмийн хариуцлагаа ухамсарласан аж ахуйн нэгж, байгууллага, компанид ажилд зуучлуулан оруулах, тэднийг дэмжих, урамшууллын механизм хэрэглэх, мөн урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд дахин үйлдэж байгаад дүгнэлт хийж нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаалчан зохион байгуулж, аливаа хэлбэрээр тэдэнд дэмжлэг үзүүлэх, нийгэмшүүлэх,

7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарыг татан оролцуулах, тэднийг улирал тутам гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтад хамруулдаг байх,

8. Олон нийтийн байцаагчаар ажиллах хүмүүсийг цагдаагийн байгууллагаар судлуулж ажилд авах, тэднийг чадавхижуулах, тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, хэсгийн байцаагчид бодитой дэмжлэг болохуйц байдлаар ажиллуулах,

9. Хулгайн гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр оршин суугчдын дунд “Иргэдийн үүсгэл санаачлага”-ыг дэмжсэн нөхөрлөл, холбоо, эргүүл зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах асуудлыг бодитой шийдвэрлэх,

Эцэст нь хэлэхэд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, үүний дотор урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах, ял шийтгэлийн бодлогыг өргөн хүрээнд хөндөж, эрх зүйн орчинг сайжруулах, орчин үеийн шинэлэг арга, хэлбэрээр эрчимтэй тэмцэх цаг үеийн шаардлага байна.


2011-05-10
Хүн худалдаал гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнтэй тэмцэх зарим асуудал

Ангилал: Криминологи судалгаа, шинжилгээ

2010.03.10           

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр иргэд гадаад улс руу чөлөөтэй зорчиж ажил эрхлэх, аялах боломж бүрдсэн нь иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэх баталгааны нэг илрэл болсон. Үүний зэрэгцээ ажилгүйдэл, ядуурал, жендер, эрүүл мэнд, шилжин суурьшилт, эдийн засгийн хөгжлөөс шалтгаалан гадагшаа гарч ажил, хөдөлмөр эрхэлж орлого олох, амьдралаа дээшлүүлэх гэсэн иргэдийн хүсэл, хэрэгцээ, шаардлагыг зарим иргэд овжингоор ашиглаж, тэднийг худалдаалж, ашиг хонжоо олох хэрэгслээ болгох явдал гарах болсон юм.

2005 онд “Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах” үндэсний хөтөлбөрийг баталж, улмаар 2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлан гаргасан “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт болох хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протокол”-д нэгдэн орсон.

Эрүүгийн хуульд хүн хулгайлах, худалдаалах, хүний цус, эд эрхтэнг хууль бусаар авах, хууль бусаар хүүхэд үрчлэх зэрэг гэмт хэргийг хуульчилж, Улсын Дээд Шүүхээс тайлбар гаргасан, Садар самуунтай тэмцэх, Захиргааны хариуцлагын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай зэрэг зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдэх эхлэл тавигдсан.

Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал: Сүүлийн жилүүдэд иргэд, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг худалдаалах нь дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болсон. Хүн худалдаалах гэмт хэрэг нь улс үндэстэн дамнасан шинжтэй болж, мансууруулах бодис, зэвсгийн хууль бус наймаатай харьцуулахад хүнийг олон удаа наймаалдаг, тэрбумаар тоологдох ашиг орлого өгдөг хууль бус бизнес болон өргөжиж байна.

Дэлхийд жил тутам хүн худалдаалах гэмт хэргээс олж буй хууль бус ашиг орлого 31.6 тэрбум ам доллар байна гэсэн судалгаа байна. Үүний 49% нь аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудад, 30.6% нь Ази, Номхон далайн орнуудад, 4.1% нь Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад, 5% нь Африкийн Сахарын орнууд, 4.7% нь Ойрхи Дорнод болон Хойд Африкийн бүс нутгуудад явагдаж байна[1].

Манай хөрш зэргэлдээ БНХАУ хүн амынхаа тооны өсөлтийг барих зорилгоор “Нэг хүүхэд”-ийн гэх бодлогыг баримталснаар нийт хүн амын хүйсийн харьцаа алдагдаж гэрлэх насны эмэгтэйчүүдийн эрэлт ихэссэн талаар албан бус эх сурвалжид дурдагдсан байна[2]. Энэ нь тус улсын эрэгтэй хүмүүсээс Монгол улсын эмэгтэйчүүдтэй гэр бүл болох явдал цаашид нэмэгдэх магадлалтай юм.

АНУ-ын төрийн департментаас гаргасан “Хүний наймааны тухай тайлан”-д Монгол Улсыг 2007-2008 онд 2-р ангилалд багтах улс орнуудын тоонд оруулж охид эмэгтэйчүүдийг БНХАУ-ын Макао хот, Өмнөд Солонгос зэрэг улсад бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалж байгаа тухай дурьдсан бол 2009 онд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг “Монгол улсын төр засаг өөрийн хүчинд бус төрийн бус байгууллагуудын хүчин чармайлтад” найдсаар байгаа талаар дурьджээ.

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэж, хуулийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа талаар авч үзвэл сүүлийн 5 жилд (2006-2010 он) хүн худалдаалах 71 холбогдогч, 129 хохирогчтой 51 гэмт хэрэг, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах 92 холбогдогч, 59 хохирогчтой 82 гэмт хэрэг тус тус цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан байна. Үүнийг дэлгэрэнгүй байдлаар хүснэгтээр үзүүлье.

 

Он

Хүн худалдаалах /ЭХ-ийн 113-р зүйл/

Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах /ЭХ-ийн 124-р зүйл/

хэрэг

холбогдогч

хохирогч

хэрэг

холбогдогч

хохирогч

2006

8

10

25

4

4

2

2007

10

12

22

14

17

17

2008

11

15

11

42

47

24

2009

14

21

53

11

12

9

2010

8

13

18

11

12

7

Бүгд

51

71

129

82

92

59

 

Нэг гэмт хэрэгт өртсөн хохирогчдын дундаж тоо харьцангуй цөөн харагдаж байгаа боловч хохирогчдын бодит тоог тогтооход багагүй хүндэрэлтэй байдаг. Гэмт хэргийн гэрч, хохирогчдыг олж тогтоох, эх оронд нь буцаан ирүүлэх асуудал цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн болон бусад нөхцөл байдлын хувьд нилээд хүндрэл учруулдаг.

Дээрхи тоон үзүүлэлтээс үзэхэд хүн худалдаалах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг тогтвортой буурах хандлага харагдахгүй, энэ нь нуугдмал, зохион байгуулалттайгаар үйлдэгддэг, хохирогчийн зүгээс тэр бүр хуулийн байгууллагад гомдол гаргадаггүйтэй холбоотой юм.

            Нийгэм, улс төрийн төлөвшил дутмаг, эдийн засгийн хөгжлийн түвшин буурай, ажилгүйдэл, ядуурал буурахгүй байгаа, эмэгтэйчүүд биеэ үнэлэх явдал газар авсан[3], иргэдээс гадаад оронд ажиллах сонирхол нэмэгдэж гадагшаа чиглэсэн ажиллах хүчний урсгал бий болж, түүнийг дагаад виз, паспортын хууль бус ажиллагаа идэвхижсэн, эмэгтэйчүүд гадаадын иргэнтэй гэр бүл болох нь ихэссэн, эдгээр харилцааг зохицуулах эрх зүйн орчин боловсронгуй бус, гэм буруутай этгээдэд оногдуулж байгаа шийтгэл, цээрлэл оновчтой биш байгаа зэрэг нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх суурь шалтгаан болж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгдэж буй арга, хэлбэрийн хувьд гадаадад өндөр цалинтай ажилд оруулна, сургуульд тэтгэлтэй суралцуулна, виз гаргаж өгнө, гадаадын баян бололцоотой хүнтэй гэр бүл болоход нь зуучилна, хүүхэд үрчлэнэ гэх мэтээр зар гаргаж, хүмүүсийг цуглуулж, объектоо судалж сонгох, хил давуулан гаргахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх ажиллагааг гүйцэтгэж, хүргэх газар руугаа тээвэрлэж байна.

Урьд өмнө гэмт этгээдүүд хохирогчдыг элсүүлэхдээ өндөр цалин хөлс амлах зэргээр хуурч мэхлэх аргыг хэрэглэж байсан бол сүүлийн үед “биеэ үнэлэгчдээс сонгох” хандлага ажиглагдаж байгаа ба энэ нь ЭХ-д заасан гэмт хэргүүд /113, 124-р зүйл/-ийн ижил төсөөтэй байдлыг ашиглан эрүүгийн хариуцлагаас зайлсхийх, хөнгөн зүйл ангиар ял шийтгэгдэх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг бий болгох зэргээр хууль тогтоомжийн хийдэгдлийг ашиглах санаа бодлыг агуулж байж болзошгүй байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн зарим шалтгаан нөхцөлд:

·         Хууль бус, хуурамч зар сурталчилгаа;

·         Гадаадын иргэнтэй гэр бүл болох, зуучлах;

·         Хүүхэд үрчлэлт, түүнд тавих хяналт сул;

·         Хараа хяналтгүй хүүхдүүдээс өртөх эрсдэл өндөр;

·         Иргэд, ялангуяа насанд хүрээгүй хүнийг гадаадад зорчиход тавих хяналт дутмаг;

·         Гадаадын иргэдийн сөрөг нөлөөлөл;

·         Хүний эд, эрхтнийг донор болгон ашиглах явдал зэргийг дурьдаж болохоор байна.

Манай оронд биеэ үнэлэлт, түүнийг зуучлах зохион байгуулах гэмт явдал нууц далд хэлбэрт шилжиж зохион байгуулалтанд орох, насанд хүрээгүй хүнийг садар самууны сурталчилгаанд ашиглах, татан оруулах, бэлгийн мөлжлөгт ашиглах, худалдаалах гэмт хэрэгт татан оруулах зэрэг хууль бус үйлдэл нэмэгдэх хандлага харагдаж байна.

Гадаад улс оронд Монгол эмэгтэйчүүд олноор биеэ үнэлж байгаа талаар албан бус эх сурвалжууд мэдээлж байгаа боловч яг хэдэн хүн биеэ үнэлж тэдгээрийн хэд нь хүн худалдах гэмт хэргийн хохирогч болсон талаар баримтад тулгуурласан албан ёсны тоо одоо хэр нь байхгүй байна.

БНХАУ-ын Шинжинь, Гуанжу, Тяньжин, Сижажан, Ордос, Шанхай, Алтан-Эмээл, Цинхуанда хотууд, БНХАУ-ын Шинжань-Уйгарын өөртөө засах оронд Монгол охидууд бага бус тоогоор биеэ үнэлж байгаа талаар мэдээлэл бий.

БНХАУ-ын Эрээн, Бээжин, Гуанжу, Макао хот, Малайз, Сингапур, Казакстан, Турк, БНСУ, БНЧУ, Герман, Япон улс болон дээрх улсуудаар дамжин бусад улс руу Монгол улсын иргэдийг бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор худалдах, гэр бүл зуучлал, хүүхэд үрчлэлтээр халхавчлан энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх магадлал байна.

Хүний эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг улс орон бүр эрчимтэйгээр хийж байгаагаас манай өмнөд хөрш тэргүүлэх хэмжээнд хийж байгаа нь нь эд эрхтний томоохон эрэлт бүхий зах зээлийг бий болгож болзошгүй юм.

Монгол улсад хөдөлмөрийн мөлжлөгөөр бусдыг хил давуулан худалдаалсан гэмт хэрэг үйлдэгддэг боловч зүйлчлэх практик дутмагаас хуулийн байгууллагад бүртгэгдэж шалгагдахгүй байна. Өөрөөр хэлбэл энэ гэмт үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэгтэй адил утгаар зүйлчлэх явдал байна. Энэ нь НҮБ-ын Палермогийн протоколд зааснаар бол хүн худалдаалах гэмт хэргийн нэг хэлбэр мөн юм.

            Цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйлдэгдэж болзошгүй эмзэг газрууд, оролцогч субъектууд, харилцах сувгууд, өртөмтгий хүмүүсийн талаарх мэдээллийг судлах, эрсдэлд оруулж байгаа хүчин зүйл, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох, шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч, ЦЕГ-ын даргын 2010 оны 394 дугаар тушаалаар Улсын мөрдөн байцаах газарт Хүн худалдаалах гэмт хэрэг мөрдөх тасгийг байгуулан ажиллуулж байна.

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонконг, Макао, Шиньжины хууль хяналтын байгууллагуудтай Монгол иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллөөр хангах зэрэг асуудлын хүрээнд хамтран ажиллах тухай хүсэлт тавьж, Макаотай хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан нь чухал ач холбогдолтой ажил болсныг хэлэх нь зүйтэй.

Хүн худалдаалах гэмт хэрийг илрүүлэх, шалгах ажиллагаа явуулахад дараах хүндрэл бэрхшээл учирч байна. Үүнд:

ь Тэмцэх эрх зүйн орчин төгс бус;

ь Гэмт хэргийн оролцогч, хохирогч нар ихэвчлэн гадаадад байдаг байсан учраас нотлох баримт бүрдүүлэх, байцаан шийтгэх зарим ажиллагааг гадаад улсын нутаг дэвсгэрт явуулах боломжгүй;

ь Гэмт хэргийн гэрч, хохирогчдыг олж тогтоох, эх оронд нь буцаан ирүүлэх асуудал ихэвчлэн хүндрэлтэй;

ь Монголд хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалах явдал улс орны хэмжээнээс хальж, хилийн цаана гарсан байхад хүний наймаачдыг мөрдөн мөшгих, хохирогчдод туслалцаа үзүүлэх тал дээр худалдаалагдаж очсон орнуудтай хамтран ажиллах явдал хязгаарлагдмал;

ь Эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээ хийгдээгүй орнуудад ЭБША хийлгэхэд хүндрэлтэй зэрэг юм.

Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхдээ эмэгтэйчүүд, охидыг худалдсан байхад үйлдэл нэг бүрийг нарийн шалгаж, тогтоолгүйгээр зарим үед хүн худалдаалах хэргийг орхигдуулж, хөнгөн зүйлээр зүйлчилж хуулийн алдаа, хийдлээс болж ял завшуулах боломжийг олгож байна.

Дээрх Палермогийн протоколд заасан хүн худалдаалах гэмт хэргийн талаарх заалтууд нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл, Улсын Дээд Шүүхийн 2008 оны 12 дугаар тогтоолд бүрэн тусгалаа олоогүй, зарим зүйл, заалтуудтай давхцах байдлаар эрх зүйн хийдэл үүсгэж байна.

Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Эрүүгийн хууль тогтоомж нь МУ-ын Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд үндэслэнэ” гэж заасан боловч нэгдэн орсон гэрээгээ мөрдөх үү, эсвэл Эрүүгийн хуулийн 113, 115, 124 зүйлүүдийн хоорондоо зөрчилтэй заалтыг уу, эсвэл Улсын Дээд Шүүхийн тайлбарыг мөрдөх үү гэдэг эргэлзээтэй, нэгмөр ойлголт байхгүйгээс хуулийг хэрэглэхэд гарсан эргэлзээг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэгдэж, хохирогчид нь нэг мөр хохирон үлдэж байна. 

САНАЛ

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн болон үйл ажиллагааны орчинг сайжруулах чиглэлээр дараах саналыг оруулж байна. Үүнд:

Нэг. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд:

1.1. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын конвец, протоколтой үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэн өөрчлөх; 

1.2. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын нэг үндэс нь гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах явдал тул энэ асуудлыг судалж, гэрч, хохирогчийг хамгаалах хуультай болох;

1.3. Донорын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “хүний эд, эрхтний бэлэглэл”-ийн хувьд эцэг, эх, садан, төрлийн хүмүүсээс бусад хүмүүст бэлэглэх асуудлыг хориглосон хэм хэмжээг тусган оруулах;

1.4. Гэр бүлийн тухай хуульд гэр бүл зуучлах, хүүхэд үрчлэх, гадаадад суралцуулах харилцааг нарийвчлан зохицуулж, энэ үйл ажиллагаа эрхлэхэд хязгаарлагдмал тусгай зөвшөөрөл олгох байдлаар зохицуулах;

1.5. Зар сурталчилгааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож хууль бус зар сурталчилгааг хязгаарлах, хууль бус зар сурталчилгаа хийсэн байгууллага, иргэдтэй тооцох хариуцлагыг чангатгах;

1.6. Гадаад орнуудтай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд хүн худалдаалах гэмт хэрэгтэй хамтран тэмцэх талаар нэмэлт заалт оруулах, зарим гэрээг шинэчлэх, шинээр байгуулах, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхижүүлэх, мэдээлэл, туршлага солилцох;

Хоёр. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд:

2.1. Төр засаг, төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн оролцоотойгоор Үндэсний хэмжээний тандалт судалгааявуулах замаар нөхцөл байдлаа зөв тодорхойлох, хариу авах арга хэмжээний стратеги бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн төр, засгаас шийдвэрлэж байх;

Засгийн газрын 2005 оны 234 дүгээр тогтоолоор баталсан “Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг нь эрчимжүүлэх, тавих хяналтыг чангатгаж үр дүнг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

2.2. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын боловсронгуй болгох, нэгжийн хүн хүчийг нэмэгдүүлэх, мэргэшсэн алба хаагчдыг бэлтгэн сургаж дадлагажуулах, гадаад орны туршлага судлуулах зэргээр чадавхижуулах;

2.3. Монгол улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдад цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг ажиллуулах нөхцөл боломжийг судлаж шийдвэрлүүлэх; /Сингапур, Казакстан, Турк, БНСУ, БНЧУ, Герман, Япон БНХАУ-ын Макао, Малайз, Тайланд/

2.4. Иргэний бичиг баримтыг хэвлэх асуудлыг төрийн мэдэлд буюу Бүртгэлийн ерөнхий газрын харъяанд тусгай хамгаалалтын дор үйл ажиллагаа явуулдаг болгох;

- Хүүхдийн төрсний гэрчилгээг зурагжуулах, эсвэл насанд хүрээгүй хүмүүс гадаадад зорчих тохиолдолд зөвхөн гадаад паспортоор зорчдог жишигт шилжих;

- Хил орчмын цагаан хуудас буюу хавсралтаар хүмүүсийг гаргах явдлыг бүр мөсөн зогсоох;

2.5. Хил хамгаалах, Цагдаагийн байгууллага, Бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн байгууллагуудын хооронд мэдээллийн сүлжээг бий болгох, бодит мэдээллийг харилцан солилцох бололцоог бүрдүүлэх;

2.6. Хуулийн байгууллагууд болон төрийн, төрийн бус байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, шаардлагатай тохиолдолд үнэн зөв мэдээллээр нийгэм, олон нийтийг хангах, хуулиар хориглоогүй боломжтой бүх тохиолдолд хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх;

- Хараа хяналтгүй, тэнэмэл, биеэ үнэлдэг насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах ажлыг эрхлэн явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамруулан, хяналтын тогтолцоог үр өгөөжтэй болгоход хамтран ажиллах;

Гурав. Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд:

3.1. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч буй хүчирхийлэл , садар самуун зэрэг ёс бус байдлыг харуулсан кино, мэдээлэл нь нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байгааг анхаарч, хязгаарлалт хийх, гэр бүл, хүүхдэд ээлтэй нийтлэлийн бодлого явуулах, нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх;

3.2. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, түүний мөн чанарын талаарх хичээлийг хуулийн байгууллагын ажилтнууд болон их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлөвлөгөөнд оруулан баталж мөрдүүлэх;

3.3. Гадаад руу чиглэсэн төрөл бүрийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг бүрэн бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж байх;

3.4. Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаарх мэдээллийг хилийн шалган нэвтрүүлэх албад, иргэний бүртгэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл солилцдог болох, гадаадад зорчих баримт бичиг олгох, хилээр нэвтрүүлэх асуудалд тавих хяналтыг сайжруулах;

            3.5. Үйлчилгээний салбар хөгжиж байгаагийн дийлэнх зугаа цэнгээний гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, зочид буудал, баар, массаж, сауны  газрууд нь дотоодод бэлгийн мөлжлөгт өртөх цэг болж байгаад анхаарч гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг хэрэгжүүлэх хяналтыг сайжруулах;

            3.6. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг үнэ төлбөргүй явуулж, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар нийгэмд зөв мэдээлэл өгөхөд анхаарах зэрэг болно.

 

1humantrafficking.change.org сайт

[2] news.bbc.co.uk сайт

[3] Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Үндэсний статистикийн хорооноос 2010 онд хийсэн судалгааны тайланд дурдсанаас үзэхэд нийт 4683 хүн бүртгэгдсэнээс 13.6 хувь нь гудамж талбай, 86.4 хувь нь ямар нэгэн үйлчилгээний газар, дуудлагаар биеэ үнэлдэг тооцоо гарчээ.


2011-05-10
Архидан согтуурал ба эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал

Ангилал: Криминологи судалгаа, шинжилгээ

2010.12.02                                                      

Монгол улсын хөгжил дэвшил, хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийн нэг нь архидан согтуурах явдал юм.

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, хэрэглээ: Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, хоёр хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна[1] гэж хуульд заасан байдаг.

Өнөөдөр манай улсад спиртийн 16, архины 93, шар айрагны 21, дарсны 14 үйлдвэр албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж, согтууруулах ундаа үйлдвэрлэж байна.[2]

Үндэсний статистикийн хорооноос гаргасан статистикийн мэдээллээс үзэхэд 2005-2009 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд нийтдээ 173.4 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн нь[3] жилд дунджаар 8.6 сая литрээр өссөн төдийгүй 2010 онд 62.0 сая литр үйлдвэрлэгдэх прогноз гарч байна.

Үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 13.4 хувийг спирт, 32.0 хувийг архи, 5.0 хувийг дарс, 49.6 хувийг пиво тус тус эзэлж байна.

Дотоодын үйлдвэрлэлийн зэрэгцээ гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийтдээ 75.6 сая литр согтууруулах ундааг импортоор оруулж, зах зээлд нийлүүлжээ. Согтууруулах ундааны импортын хэмжээ 2008 он хүртэл өсч, харин 2009 онд буурчээ. Сүүлийн 5 жилд нийтдээ 449.6 мянган литр согтууруулах ундааг гадаадад экспортолсон нь дотоодын үйлдвэрлэлийн дөнгөж 0.3 хувийг эзэлж байна.

          Согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжийн хувьд улсын хэмжээнд ресторан, зоогийн газар 569, диско, караоке баар 904, кафе 453, хүнсний дэлгүүр 5804, бөөний төв 214 үйл ажиллагаа явуулж байгаа[4] нь Үйлдвэр, худалдааны сайдын 2008 оны 5 тоот тушаалаар баталсан “2000 хүн ам тутамд согтууруулах ундаагаар үйлчилдэг нэг аж ахуйн нэгж, байгууллага байхаар тогтоосон” заалтын хэрэгжилт хангалтгүй, норматив хэмжээнээс хэд дахин их байгааг харуулж байна. Энэ үзүүлэлт нийслэлд 11.3 дахин их байна.

Урьд онуудад үйлдвэрлэсэн, одоо худалдаанд гаргахад бэлэн байгаа болон шимийн архи, айраг, үйлдвэрлэлийн бус аргаар бэлтгэсэн архины хэмжээг тооцохгүйгээр зөвхөн 2009 онд үйлдвэрлэсэн, импортолсон согтууруулах ундаанаас экспортынх нь хэмжээг хасч тооцоход 18 ба түүнээс дээш насны “нэг хүнд 36.4 литр”  согтууруулах ундаа /үүнийг тодруулбал: спирт 2.0, архи 9.7, пиво 24.1, дарс 0.7/ ногдож буй үзүүлэлт гарч байна.

Архидан согтуурлаас үүдэн гарч буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал: Архидан согтуурал нь хүн төрөлхтөний түүхэн дэх гэмт явдал, хүчирхийллийн өдөөгч хүчин зүйлсийн нэг байсаар ирсэн, хор хохирол ихээр дагуулдаг, нийгмийн сөрөг үзэгдэл. Түүний илрэн гарах хамгийн хүнд хэлбэр нь гэмт хэрэг, зөрчил гэж ойлгож болно.

          Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн түвшин 2005-2007 он хүртэлх хугацаанд 38.9 хувиар өсч, харин 2008 оноос 10.5 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй байгаа ч эрчимтэй буурахгүй, харин бүртгэгдсэн нийт гэмт хэрэгт эзлэх хувийн жин нь өсөх хандлага ажиглагдаж байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 20 орчим хувь нь архидан согтуурсаны улмаас үйлдэгдэж байгаа ба зарим төрлийн гэмт хэргийн хувьд харьцангуй өндөр хувьтай байгаа юм. Сүүлийн 5 жилийн статистикийн мэдээллээс үзэхэд хүнийг санаатай алах хэргийн 64.9, танхайрах хэргийн 55.8, хүчиндэх хэргийн 51.5, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргийн 39.7, дээрэмдэх хэргийн 22.5, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэргийн 17.1, булаах хэргийн 15.3, хулгайлах хэргийн 6.3 хувь нь архидан согтуурсаны улмаас үйлдэгдэж, амиа хорлосон, золгүй байдлаар хүн нас барсан  тохиолдлын 22.6 хувь нь архидан согтуурсанаас үүдсэн байна.

2009 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 20373 гэмт хэргийн 20.9 хувь нь согтуугаар үйлдэгдэж, гэмт хэрэгт холбогдсон 19612 хүний 26.6 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдэж, тэдгээрийн 4.9 хувийг эмэгтэйчүүд, 48.3 хувийг 18-30 насны, 17.7 хувийг 31-35 насны, 32.0 хувийг 36-аас дээш насны хүмүүс тус тус эзэлж байна.

Согтуугаар гэмт хэрэг үйлдэгсдийн 23.2% нь бүлэглэж, 0.2% нь галт зэвсэг ашиглан үйлдэж, 10.9 хувийг урьд ял шийтгэгдсэн хүмүүс эзэлж байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн халдлагад 5030 иргэн өртсөнөөс 246 хүн нас барж, 3318 хүн гэмтэж, 915.3 сая төгрөгийн хохирол учирчээ.

Энэ оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 3492 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 65 хэргээр буюу 1.9 хувиар өсч, нийт гэмт хэрэгт эзлэх хувийн жин 24.1 хувь болж, 1.9 пунктээр өссөн байна.

Хүн ам төвлөрсөн суурин газруудад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг бусад газраас харьцангуй их гарчээ. Тухайлбал, нийслэл хотод 1517, /Баянзүрхэд 380, Чингэлтэйд 256, Сүхбаатарт 232, Сонгинохайрханд 225, Баянголд 138, Налайх 115/, аймгуудаас Сэлэнгэд 233, Дорноговьд 166, Дархан-Уулд 158, Өвөрхангайд 128, Дорнодод 125, Орхонд 119, Хэнтийд 113, Хөвсгөлд 107, Архангайд 99 гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн байна.

Мөн хугацаанд согтуугаар үйлдэгдсэн 25116 зөрчил бүртгэгдсэн нь бүх зөрчлийн 7.1 хувийг эзэлж байгаа бөгөөд зөрчил үйлдсэн 7361 хүнд 88.4 сая төгрөгөөр торгох, 6315 хүнд баривчлах, 11441 жолоочид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл тус тус ногдуулжээ.

Согтуугаар үйлдэгдсэн зөрчлийн 55.2 хувийг согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 34.2 хувийг танхайрсан, 5.1 хувийг архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, 3.8 хувийг цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, заналхийлсэн зөрчил эзэлж байна.

Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд 683 мянга, жилд дунджаар 130-140 мянга, хоногт 356-383 хүн эрүүлжүүлэгдэж байна.

Нийслэлийн хэмжээнд архаг архичин 908, үүний дотор орон гэргүй 123, архинд донтох өвчтэй 631, үүний дотор орон гэргүй 37, удаа дараа эрүүлжүүлэгдсэн 115 хүн бүртгэлтэйгээс 284 хүнийг албадан, 349 хүнийг сайн дурын эмчилгээнд тус тус хамруулсан байна.

Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан ажлын биелэлтийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанд хүргүүлэн явц, үр дүнг улирал тутам тооцож, үнэлж дүгнэж байна. 

Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих хоёрдугаар шатны дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад хүргүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах бодлогын зөвлөл”-ийг байгуулан, “Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр хийж буй ажил, цаашид авах арга хэмжээ”-ний талаарх мэдээллийг хэлэлцүүлэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээний чиглэлээ тодорхойллоо.

          “Согтуурах, мансуурах өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай”, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна.

          Цагдаагийн байгууллагаас 2010 оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих чиглэлээр давхардсан тоогоор 28933 аж ахуйн нэгж байгууллагад үзлэг шалгалт явуулж, спиртийн 18, архины 125, шар айрагны 70, дарсны 5, ресторан, зоогийн газар 3745, караоке 1710, диско баар 3696, кафе 2007, хүнсний дэлгүүр 17179, бөөний төв 762-ыг хамруулж, 7717 зөрчил илрүүлэн, 3190 иргэн, 127 албан тушаалтан, 374 байгууллага, аж ахуйн нэгжийг 101.3 сая төгрөгөөр торгон, зөрчлийг арилгуулахаар 11807 мэдэгдэл өгч, 8135 зөрчлийг засуулан хариу авч, 766 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах санал хүргүүлжээ.

          “Зар сурталчилгааны тухай хууль”-ийг зөрчин согтууруулах ундааны зар сурталчилгаа явуулж байсан хэвлэл мэдээллийн 4, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний 35 байгууллага, аж ахуйн нэгжийг 2.0 сая төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авчээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, хөтөлбөрийг сурталчлах, хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд зохиосон ажлыг төв, орон нутгийн телевизээр 140, радиогоор 106, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 80 удаа сурталчилж, 11831 зурагт хуудас, 11397 санамж, 16984 сэрэмжлүүлэг, 460 гарын авлага тарааж, сургалт, уулзалт өдөрлөг, уралдаан тэмцээн, ухуулга яриа 660 удаа зохион байгуулж, 38561 хүнийг хамрууллаа.

Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхэд цагийн хязгаарлалт тогтоох, цагийн хуваарийг өөрчлөх, 7 хоног, сар тутмын тогтсон нэг өдрийг архигүй өдөр болгох, нэг жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл олгохыг зогсоох, архины хор хөнөөлийг олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, архидалтын эсрэг аян зохион байгуулах зэргээр тогтоол, захирамж, албан даалгавар гаргаж байгаа боловч дээрх шийдвэрүүд нь тухайн нутаг дэвсгэрт тодорхой хугацаанд дутуу хагас хэрэгжиж, хууль хэрэгжүүлэх үндсэн хөшүүрэг болж чадахгүй байна.

      Дүгнэлт 

          Монгол улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.8 сая хүн амтай[5] манай улсын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлт. Статистикийн мэдээллээс үзэхэд согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зохих түвшингээс хэт давж, улс орны хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ. Архины хэрэглээнд төрийн цогц хяналт үгүйлэгдэж байна. Цагдаагийн байгууллага дангаараа тэмцээд, хяналтыг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхэд багагүй бэрхшээлтэй тулгарч байна.

Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг цэг, аж ахуйн нэгжүүдийн тоо хэт олширсон, тэдгээр нь архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр гарсан хууль тогтоомжийг мөрдөж ажиллах явдал хангалтгүй төдийгүй хяналт тавих эрх бүхий байгууллагууд хүрч ажиллах хүч бололцоо хүрэлцэхгүй байна. Архины орлого улсын төсвийг бүрдүүлэхэд ач тустай байж болно, гэтэл согтууруулах ундааны үйлдэрлэл, худалдаа нэмэгдэхийн хирээр хүмүүст үзүүлэх хор нөлөө нь улам бүр ихсэж байна.

Хуульд заасан цагийн хязгаарлалт хэрэгжихгүй, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн асуудал тэр бүр шийдвэрлэгддэггүй, түүнчлэн тухайн зөрчилд оногдуулж байгаа мөнгөн торгууль нь эдийн засгийн нөлөөлөл болж чадахгүй байгаа нь хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн зохицуулалт нэн түрүүнд хэрэгтэй байгааг харуулж байна.

Нийслэл болон бусад аймаг, дүүргийн бөөний худалдааны төвүүд болон согтууруулах ундаа нийлүүлж буй аж ахуйн нэгжүүд нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан бүтээгдэхүүний шинжилгээний дүгнэлтийг хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж, хөдөө орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа нь хуулбар хувь буюу хүчингүй бичгээр халхавчлан хуурамч бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

          Согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хувьд нийгэм, эдийн засгийн сөрөг үзэгдэл, хүн амын төвлөрөл, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийтлэг хүчин зүйлүүд суурь шалтгаан, нөхцөл болохын зэрэгцээ архидан согтуурах нь эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг байнга хүндрүүлж байна.

Судалгаанаас үзэхэд рецедив гэмт хэрэгтний дотор согтуурагчид болон архаг архичны тоо анх удаа гэмт хэрэг үйлдэгчдээс хавьгүй өндөр байгаа нь согтуурлын үр дагавар гэмт хэрэг, зөрчил үйлдэх шалтгааны нэг болж байгааг харуулж байна. Архидан согтуурсаны улмаас гэмт хэрэг үйлдэгсдийн 10 орчим хувь нь урьд өмнө нь ял шийтгэгджээ. Хорих ял эдлээд суллагдсан, ялаас өршөөн хэлтрүүлсэн этгээдүүдийн төлөвшил, тэднийг нийгэмшүүлэх ажил туйлын учир дутагдалтай байна.

Согтуугаар үйлдэгдсэн гурван хэрэг тутмын 1 нь гэр, орон сууцанд үйлдэгджээ. Гэр бүл, ахуйн хүрээнд архидан согтуурч, эцэг, эхчүүд нь хүүхэд багачуудад буруу үлгэр, дуурайлал үзүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас 2009 онд явуулсан судалгаанд оролцсон нийт хүүхдийн 6,1% нь архийг согтотлоо, 54,5% нь амсах төдий хэрэглэж үзсэн гэсэн бол тэдний эцгүүдийн 81.9%, эхүүдийн 66,1% нь согтууруулах ундааг хэрэглэдэг гэсэн дүн гарсан нь гэр бүлийн  орчинд онцгойлон анхаарч, урьдчилан сэргийлэх ажлыг тэнд түлхүү зохион байгуулах шаардлагатайг харуулж байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 26.9% нь гудамж талбайд, 5.8% нь баар, кафе, ресторанд, 61.1% нь оройн 19 цагаас өглөөний 6 цагийн хооронд, согтуугаар үйлдэгдсэн зөрчлийн 62.7 хувь нь 19-24 цагийн хооронд үйлдэгджээ. Согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд цаг хэтрүүлэн ажиллах, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх явдал хангалтгүй байгаагаас шөнө, оройн цагаар гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил гарах, гэмт хэргийн халдлагад өртөх тохиолдол их байгаа юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн 20 гаруй хувь нь согтуугаар үйлдэгдэж, хоногт 30-40 согтуу жолоочийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авч байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол, хэрэг гаргахгүй, дүрэм, журмыг зөрчихгүй гэж хөнгөмсөгөөр найдаж, заримдаа өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтлоо согтсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол, хэрэг гаргаж байна.

Согтуугаар гэмт хэрэг, зөрчил үйлдэгчдийн ихэнх нь боловсролын түвшин бүрэн дундаас доогуур боловсролтой, мэргэжлийн бус хөдөлмөр эрхэлдэг, эсвэл тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.

Санал 

Архидан согтууралтай хийх тэмцлийн арга, хэлбэр, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд шийдвэрлүүлбэл зохих дараах санал байна.

1. Архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага үр нөлөөтэй байх боломжийг бүрдүүлэх. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж, нутаг дэвсгэрийн хэмжээнд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан тогтоол, захирамжийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага ор нэрийн төдий, торгуулийн хэмжээ бага байдаг тул аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн болон ашиг сонирхлын нөлөөлөл болохгүй байгаа тул холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Тухайлбал: Архидан согтуурахтай холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн бол иргэнийг 35000-50000 төгрөгөөр торгоно гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгоно гэснийг мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх зэрэг. Захиргааны арга хэмжээ авагдсаны дараа дахин давтан зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалдаг байх зэргээр эрх ашгийг нь хөндөхүйц хэмжээнд хариуцлагыг чангаруулмаар байна.  

2. Архидалттай хийх тэмцлийг цогц байдлаар зохион байгуулах. Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нэгдсэн зохион байгуулалтгүй, хэрэгжилт нь үр дүн муутай байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар эрх олгож, үүрэг хүлээлгэсэн төрийн байгууллагуудын идэвхи оролцоо тааруу байна. Согтууруулах ундаа худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэх талаар тогтоосон журмын биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнуудын ажил үүргийг тодорхой болгож, хуулийг хэрэгжүүлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх. Тухайлбал: Согтууруулах ундаа худалдаалах цагийн хязгаарлалтын байдалд хяналт тавих нь цагдаагийн байгууллагын гүйцэтгэх шууд үүрэг биш тул түүнийг хяналтын бусад эрх бүхий байгууллагад шилжүүлэх.

3. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын зохистой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх. Манай улсын насанд хүрсэн нэг хүнд 36 литр согтууруулах ундаа ногдож, тэр хэмжээгээр хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж байгаа учраас үйлдвэрлэлийн болон хэрэглээний зохистой харьцаа, чанар стандартын өндөр шаардлага бий болгох, экспортыг нэмэгдүүлж, импортыг тодорхой хэмжээгээр багасгах бодлого хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах.

4. Согтууруулах ундааг худалдаалдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн тоог зохистой харьцаанд хүртэл бууруулах. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, төрлийн талаарх нормативыг тухайн орон нутгийн хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан шинэчлэн тогтоож, мөрдүүлэх[6] шаардлагатай байна.

Тусгай зөвшөөрөл олгохыг тодорхой хугацаагаар хязгаарлан, тавигдах шаардлагыг өндөржүүлэх, ажлын байрны дүгнэлтийг үндэслэн чанарын болон эрүүл ахуйн стандартын зэрэглэл тогтоож, чанаржуулах.

5. Ажиллах цагийн хязгаарлалтыг өөрчлөх. Согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх цаг, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийн хуваарьт хязгааралт хийх талаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009.07.01ий өдрийн 91 дүгээр тогтоолын 1 дүгээр заалт ИТХ-ын тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын гуравдугаар хавсралтад заасан үйлчилгээний газруудын ажиллах цагт өөрчлөлт оруулж, шөнийн 00.00 цагт хаах хязгаар тогтоож, цаашид мөрдүүлсүгэй/ -ыг 2010.07.14-ны өдрийн 123 дугаар тогтоолоор хүчингүй болгосон нь согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг цэг, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт тавих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хүндрэл учруулж байх тул Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.8-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газарт 00-06 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэсэн заалтыг өөрчилж, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх  зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын зэрэглэлийг харгалзан  цагийн хязгаарлалтыг ялгавартай тогтоох.

6. Архины хор хөнөөл, сөрөг үр дагаврыг иргэдэд таниулах, сэрэмжлүүлэх ажлыг далайцтай зохион байгуулах. Архидан согтуурах явдал, түүнээс үүдсэн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн үүсгэл, санаачлагыг дэмжиж хөгжүүлэхэд түлхүү анхаарах.

           Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132 дугаар зүйлд заасан “Архидан согтуурахтай тэмцэх сан”-гийн үйл ажиллагааг сэргээж, иргэд, олон нийтэд хууль тогтоомж, архины хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгаа явуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог идэвхжүүлэн дэмжихэд зарцуулах.

          7. Эрүүлжүүлэх үйл ажиллагааны харьяаллыг шийдвэрлэх. 2003 онд батлагдсан “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийн зорилтыг “...согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг цагдаагийн байгууллагын хяналтад авч, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, албадан эрүүлжүүлэх...” гэж тодорхойлсон боловч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг эмнэлгийн бус нөхцөлд, эмнэл зүйн арга хэрэглэлгүйгээр албадан эрүүлжүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт заасан “Монгол улсын иргэн нь эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 3 дугаар зүйлд тунхагласан “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэсэн заалтуудтай утга агуулгын хувьд зөрчилдөж байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, хордсон, ухаан алдсан, гудамж талбайд хэвийн бус явсан хүнийг эрүүлжүүлэх нь эрүүл болгох, эмчлэх замаар хордлогыг тайлах гэдэг утгаар биш иргэд архидан согтуурсаны улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эрхийг нь албадан хязгаарлаж байгаа явдал юм.

Цагдаагийн байгууллага энэ хуулийг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг эрүүлжүүлэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эмчилгээ, сувилгаа хийх эрх зүйн болон эмнэлэг, үйлчилгээний нөхцөл боломжгүй юм.

Өнөөгийн нөхцөлд эрүүлжүүлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллага дангаараа гүйцэтгэх бус эрүүл мэндийн байгууллага нь энэ үйл ажиллагааг хариуцаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлгийн журмаар эрүүлжүүлж, сэргээх, хордлого тайлах эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх, архинд донтолтын үе шатыг тодорхойлж дараагийн шатны арга хэмжээ авах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх байдлаар ажиллах шаардлагатай байна.

 


[1] Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3.1 дэх хэсэг

[2] Нийгмийн хэв журам хамгаалах газрын гаргасан мэдээгээр

[3] Үндэсний статистикийн хорооноос гаргасан согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспортын мэдээллийг ашигласан болно.

[4] Нийгмийн хэв журам хамгаалах газрын гаргасан 2009 оны мэдээгээр

[5] Үндэсний статистикийн хорооноос гаргасан урьдчилсан мэдээгээр 2009 оны нийт хүн ам 2 694 955, 16 ба түүнээс дээш насны хүн ам 1 897 299, 18 ба түүнээс дээш насны хүн ам 1 788 148

[6] Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундааг борлуулдаг, түүгээр үйлчилдэг 3400, нэг дүүрэгт 500 орчим дээрх аж ахуйн нэгж, байгууллагын тоонд харьцуулахад 176 хүнд нэг аж ахуйн нэгж, байгууллага оногдож, Үйлдвэрлэл худалдааны сайдын 2008 оны 05 дугаар тушаалаар батлагдсан 2000 хүн ам тутамд нэг аж ахуйн нэгж, байгууллага байхаар тооцсон нормативаас 11.3 дахин их байна.



2010-09-07
Согтуурал ба гэмт хэрэг

Ангилал: Криминологи судалгаа, шинжилгээ

“СОГТУУРАЛ БА ГЭМТ ХЭРЭГ”-ИЙН КРИМИНОЛОГИ СУДАЛГААНЫ ТУХАЙ

2010.09.08                                                                                                                                                     

 Согтуурал нь хүн төрөлхтний түүхэн дэх гэмт явдал, хүчирхийллийн өдөөгч хүчин зүйлсийн нэг байсаар ирсэн хор аюул, хохирол ихээр дагуулдаг, нийгмийн сөрөг үзэгдэл бөгөөд илрэн гарах хүнд хэлбэр нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил юм.  

Архидан согтуурах явдалтай төр засгаас тэмцэж байгаа боловч нийгмийн хувьсал, хөгжил, цаг үеийн шаардлагыг зөв мэдэрч, бодитой мэдээ, мэдээлэл, судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, түүнээс урган гарсан санал, санаачлагад тулгуурлан урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 

“Согтуурал ба гэмт хэрэг” сэдвийн хүрээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлан тогтоож, үнэлэлт дүгнэлт өгч, архидан согтуурахтай тэмцэх болон энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний саналыг тодорхойлохыг зорилоо.  

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ: Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, хоёр хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна[1] гэж хуульд заасан байдаг. Өнөөдөр манай улсад спиртийн 16, архины 93, шар айрагны 21, дарсны 14 үйлдвэр албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж, согтууруулах ундаа үйлдвэрлэж байна.[2] Үндэсний статистикийн хорооноос гаргасан статистик мэдээллээс үзэхэд сүүлийн таван жилд нийтдээ 173.4 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн нь[3] жилд дунджаар 8.6 сая литрээр өссөн төдийгүй 2010 онд 62.0 сая литрийг үйлдвэрлэгдэх прогноз гарч байна.  

Үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 13.4 хувийг спирт, 32.0 хувийг архи, 5.0 хувийг дарс, 49.6 хувийг пиво тус тус эзэлж байна.

 Дотоодын үйлдвэрлэлийн зэрэгцээ гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийтдээ 75.6 сая литр согтууруулах ундааг импортоор оруулж, зах зээлд нийлүүлжээ. Согтууруулах ундааны импортын хэмжээ 2008 он хүртэл өсч, харин 2009 онд буурчээ. 

Сүүлийн 5 жилд нийтдээ 449.6 мянган литр согтууруулах ундааг гадаадад экспортолсон нь дотоодын үйлдвэрлэл, импортын дөнгөж 0.2 хувийг эзэлж байна. 

            Өнөөгийн байдлаар согтууруулах ундаагаар иргэдэд үйлчилдэг аж ахуйн нэгжийн тоог аваад үзэхэд, улсын хэмжээнд ресторан, зоогийн газар 569, диско, караоке баар 904, кафе 453, хүнсний дэлгүүр 5804, бөөний төв 214 үйл ажиллагаа явуулж байгаа[4] нь Монгол Улсын Үйлдвэр, худалдааны Сайдын 2008 оны 05 тоот тушаалаар баталсан “2000 хүн ам тутамд согтууруулах ундаагаар үйлчилдэг нэг аж ахуйн нэгж, байгууллага байхаар тогтоосон” тушаалын хэрэгжилт хангалтгүй, норматив хэмжээнээс хэд дахин их байгааг харуулж байна.  

            Зөвхөн 2009 онд үйлдвэрлэсэн, импортолсон согтууруулах ундаанаас экспортынх хэмжээг нь хасаад тооцож үзэхэд 18 ба түүнээс дээш насны нэг хүнд 36.4 литр орчим литр согтууруулах ундаа /үүнийг тодруулбал: спирт 2.0, архи 9.7, пиво 24.1, дарс 0.7/ ногдож буй үзүүлэлт гарч байна. 2009 оноос урьд онуудад үйлдвэрлэсэн, одоо худалдаанд гаргахад бэлэн байгаа болон шимийн архи, айраг, үйлдвэрлэлийн бус аргаар, хууль бусаар бэлтгэсэн, худалдаалсан архины хэмжээг тооцоололд авч үзээгүй болохыг заавал дурьдах нь зүйтэй.  

            Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг: Согтуурал нь хүмүүсийг харш зан ааш, үйлдэл гаргах бодит нөхцөл байдлуудыг бүрдүүлдгээр барахгүй хүнийг гэмт хэргийн замд шууд түлхэн оруулж байна. Зарим хүмүүс архи уусан үедээ гэмт хэрэг, зөрчил санаатайгаар үйлдэх, эсвэл санамсар болгоомжгүй байдлаар үйлдэх явдал байсаар байна.

            Тухайлбал, сүүлийн 5 жилд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн түвшин 2007 он хүртэл өсч, харин 2008 оноос буурсан үзүүлэлттэй байгаа ч эрчимтэй буурахгүй, харин нийт хэрэгт эзлэх хувийн жин нь өсөх хандлага ажиглагдаж байна.

 Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2143 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.1 хувиар өсч, нийт гэмт хэрэгт эзлэх хувийн жин 25.7 хувь болж, 3.4 пунктээр өсчээ.  

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс аймагт 14.3 хувиас 2.7 дахин, нийслэлд 7.6 хувиар, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Налайх дүүрэгт 11.2 хувиас 2.5 дахин тус тус өсч, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт 4.3-40.4 хувиар, нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Багануур, Багахангай дүүрэгт 3.0-75.0 хувиар, Төмөр замын салбарт 20.0 хувиар тус тус буурсан байна.  

Хүн ам төвлөрсөн суурин газруудад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг бусад газраасаа харьцангуй их гарчээ. Тухайлбал, нийслэл хотод 982, үүний дотор Баянзүрхэд 288, Чингэлтэйд 161, Сүхбаатарт 159, Сонгинохайрханд 124 болон аймгуудаас Сэлэнгэд 127, Дархан-Уулд 104, Дорноговьд 101 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.  

Статистик мэдээлэл, практикаас үзэхэд тодорхой хэдэн төрлийн гэмт хэрэг архидан согтуурсаны улмаас үйлдэгдэж байна. Үүнд:

·         Хүний амь насыг хохироох;

·         Амиа хорлох болон золгүй байдлаар амь насаа алдах;

·         Бусдын бие махбодид гэмтэл учруулах;

·         Хүчиндэх;

·         Бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, дээрэмдэх;

·         Танхайрах;

·         Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тодорхой хэсэг нь архидан согтуурсаны улмаар үйлдэгдэж байна.

 Мөн дээрх төрлийн гэмт хэргүүд нь нийт гэмт хэрэгт эзлэх хувийн жин өндөр байдаг онцлогтой төдийгүй бүртгэгдсэн бүх хэргийн 80-90 орчим хувийг эзэлж байна. Бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдийн 20 орчим хувь нь шууд архидан согтуурсаны улмаас үйлдэгджээ. Нийт хэргийн хувьд ийм байдаг бол харин хэргийн төрлөөр авч үзвэл зарим хэрэг дээр харьцангуй өндөр үзүүлэлттэй гарч байгаа юм.  

2009 оны жилийн эцсийн байдлаар тодорхой төрлийн гэмт хэрэг тус бүр дээр зарим тоо баримтыг авч үзье.

 Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 52.4% нь бусдын бие махбодид гэмтэл учруулах, 17.9% нь танхайрах, 7.9% нь хулгайлах, 5.5% нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 4.3% нь дээрэмдэх, 3.8% нь хүчиндэх, 3.4% нь хүнийг санаатай алах, 1.1% нь амиа хорлосон болон золгүй байдлаар нас барах, 1.6% нь бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна.

 Энэ төрлийн гэмт хэргийн 26.9% нь гудамж талбайд, 34.7% нь гэр, орон сууцанд, 3.3% нь албан газар, аж ахуйн нэгжид, 2.7% нь нийтийн зах худалдаа, үйлчилгээний газарт, 5.8% нь зочид буудал, ресторан, бааранд үйлдэгджээ.

 Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн халдлагад 5030 иргэн өртсөнөөс 246 хүн нас барж, 3318 хүн гэмтэж, 915.3 сая төгрөгийн хохирол учирсаны 985.3 сая төгрөг буюу 72.9 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.

 Согтуугаар үйлдэгдсэн тодорхой зарим төрлийн гэмт хэргийн хувьд:

Хүнийг санаатай алах (ЭХ-ийн 91 дүгээр зүйл) 146 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 3.4%, хүнийг санаатай алах бүх хэргийн 65.4 хувийг тус тус эзэлж байна. Дээрх 146 хэрэгт 172 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь 2008 оныхоос хэрэг 10 нэгжээр буюу 7.4 хувиар, хүн 14 нэгжээр буюу 8.9 хувиар, гэмт хэргийн улмаас 137 хүн нас барсан нь 8 нэгжээр буюу 6.2 хувиар тус тус өссөн;
Амиа хорлосон болон золгүй байдлаар 1310 хүн нас барсаны 154 буюу 11.8 хувь нь архидан согтуурсанаас үүдэн нас баржээ. Амиа хорлосон болон золгүй байдлаар хүн нас барсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг ба бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 764 бүртгэгдсэний 5.9% нь архидан согтуурсанаас болсон байна.
Бусдын бие махбодид гэмтэл учруулах
(ЭХ-ийн 96-100 дугаар зүйл) 2228 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 52.4%, бусдын бие махбодид гэмтэл учруулах бүх хэргийн 38.6 хувийг тус тус эзэлж байна. Дээрх 2228 хэрэгт 2441 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь 2008 оныхоос хэрэг 229 нэгжээр буюу 11.5 хувиар, хүн 319 нэгжээр буюу 15.0 хувиар, гэмт хэргийн улмаас 2203 хүн гэмтсэн нь 199 нэгжээр буюу 9.9 хувиар тус тус өссөн;
Хүчиндэх
(
ЭХ-ийн 126 дугаар зүйл) 163 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 3.8 хувь, хүчиндэх бүх хэргийн 49.1 хувийг тус эзэлж байна. Дээрх 163 хэрэгт 219 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь 2008 оныхоос хэрэг 15 нэгжээр буюу 8.4%, хүн 7 нэгжээр буюу 3.1 хувиар, гэмт хэргийн улмаас 100 хүн гэмтсэн нь 22 нэгжээр буюу 18.0 хувиар тус тус буурсан;
Бусдын эд хөрөнгийг хулгайлах
(ЭХ-ийн 145 дугаар зүйл) 338 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 7.9 хувь, хулгайлах бүх хэргийн 5.3 хувийг тус эзэлж байна. Дээрх 338 хэрэгт 619 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь 2008 оныхоос хэрэг 27 нэгжээр буюу 7.4 хувиар буурч, холбогдон шалгагдсан хүн 85 нэгжээр буюу 15.6 хувиар өссөн;
Бусдын эд хөрөнгийг булаах
(ЭХ-ийн 146 дугаар зүйл) 25 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 0.6%, булаах бүх хэргийн 15.0 хувийг тус эзэлж байна. Дээрх 25 хэрэгт 35 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь 2008 оныхоос хэрэг 29 нэгжээр буюу 53.7 хувиар, хүн 40 нэгжээр буюу 53.3 хувиар тус тус буурсан;
Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
(ЭХ-ийн 147 дугаар зүйл) 182 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 4.3%, дээрэмдэх бүх хэргийн 24.1 хувийг тус эзэлж байна. Дээрх 182 хэрэгт 219 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь 2008 оныхоос хэрэг 19 нэгжээр буюу 11.6 хувь, хүн 48 нэгжээр буюу 20.1 хувиар тус тус өссөн;
Танхайрах
(ЭХ-ийн 181 дүгээр зүйл) 762 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 17.9%, танхайрах бүх хэргийн 53.2 хувийг тус эзэлж байна. Дээрх 762 хэрэгт 1001 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь 2008 оныхоос хэрэг 99 нэгжээр буюу 11.5%, хүн 6 нэгжээр буюу 0.6%, гэмт хэргийн улмаас 708 гэмтсэн нь 79 нэгжээр буюу 10.0 хувиар тус тус буурсан;
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг
(ЭХ-ийн 215-225 дугаар зүйл) 232 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх хэргийн 5.5 хувь, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг бүх хэргийн 23.2 хувийг тус эзэлж байна. Дээрх 232 хэрэгт 263 хүн сэжигтнээр тооцогдож, шалгагдсан нь  2008 оныхоос хэрэг 8 нэгжээр буюу 11.6%, хүн 29 нэгжээр буюу 12.4 хувиар, гэмт хэргийн улмаас 59 хүн нас барсан нь 19 нэгжээр буюу 24.4 хувиар тус тус буурч, 171 хүн гэмтсэн нь 16 нэгжээр буюу 10.3 хувиар өссөн статистик үзүүлэлттэй байна.

2009 онд согтуугаар үйлдэгдсэн 4255 гэмт хэрэгт 5221 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оныхоос 7.7 хувиар өсч, тэдний 4.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг насны байдлаар нь авч үзвэл 1.9 хувийг насанд хүрээгүй хүмүүс, 48.3 хувийг 18-30 насны, 17.7 хувийг 31-35 насны, 32.0 хувийг 36-аас дээш насны хүмүүс эзэлж байна. 

Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 23.2% нь бүлэглэн, 0.2% нь галт зэвсэг ашиглан үйлдэж, 10.9 хувийг урьд нь гэмт хэрэг үйлдэж, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, ял шийтгэгдсэн хүмүүс эзэлж байна.

 Согтуугаар үйлдэгдсэн зөрчил: Жижгээр танхайрах, нийгмийн хэв журам зөрчих явдал нь согтууралтай холбоотой гарч байна. 2010 оны эхний 5 сард согтуугаар үйлдэгдсэн 9892 зөрчил бүртгэгдсэн нь бүх зөрчлийн 7.3 хувийг эзэлж байгаа бөгөөд зөрчил үйлдсэн 3509 хүнд 41.4 сая төгрөгөөр торгох, 2747 хүнд баривчлах, 3633 жолоочид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл тус тус ногдуулжээ.

Согтуугаар үйлдэгдсэн тодорхой зарим төрлийн зөрчлийн хувьд:

Танхайрах (ЗХТА-ийн 21 дүгээр зүйл) 4146 зөрчил согтуугаар үйлдэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх зөрчлийн 41.9 хувь, танхайрах бүх зөрчлийн 87.4 хувийг тус тус эзэлж, дээрх зөрчилд холбогдсон 2927 хүнд 31.8 сая төгрөгөөр торгох, 1218 хүнд баривчлах;
Архидан согтуурч
удаа дараа эрүүлжүүлэгдсэн
(ЗХТХ-ийн 22 дугаар зүйл) 623 хүнд  баривчлах;
Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон
(ЗХТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1) 3920, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон (ЗХТХ-ийн 25.6 дугаар зүйл)  766 зөрчил бүртгэгдсэн нь согтуугаар үйлдэгдсэн бүх зөрчлийн 45.4 хувийг эзэлж, дээрх зөрчилд холбогдсон 3632 жолоочид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, 781 хүнд баривчлах шийтгэл тус ногдуулжээ.

            Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон, хэрэг, зөрчил гаргасны улмаас жилд дунджаар 130000-140000, хоногт 356-383 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

 Дүгнэлт

            Монгол улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.8 сая хүн амтай[5] тус улсын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлт. Статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зохих түвшингээс хэт давж, улс орны үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрч, ард иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах нөхцөл хангагдах баталгаа алга байна.

Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг цэг, аж ахуйн нэгжүүдийн тоо олширсон, тэд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр гарсан хууль тогтоомжийг мөрдөж ажиллах явдал хангалтгүй байна. Хуульд заасан цагийн хязгаарлалт хэрэгжихгүй, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн асуудал тэр бүр шийдвэрлэгддэггүй, түүнчлэн тухайн зөрчилд оногдуулж байгаа мөнгөн торгууль нь эдийн засгийн нөлөөлөл болж чадахгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэстэй. 

Согтууруулах ундааг хэвийн хэмжээнээс хэтрүүлж хэрэглэх нь хүмүүсийн хоорондын харилцааг гол төлөв муутгахад хүргэдэг байна. Согтуурагчид нь нийгмийн ашиг сонирхлыг үл хайхран хууль тогтоомжийн заалт, ёс суртахууны хэм хэмжээг байнга зөрчдөг. Ер нь архидан согтуурах нь хүний мэдрэлийн системийн ажиллагаа, сэтгэхүйн процессын хэвийн байдлыг алдагдуулж, гадаад орчны нөлөөнд хэт цочромтгой хандаж, зэрлэг, бүдүүлэг аашлах, хүнлэг ёс, иргэний үүрэг, хууль, тогтоосон дэг журмыг үл хүндэтгэх байдалд хүргэдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл юм.

            Архидан согтуурсаны улмаас гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж байгаа шалтгаан, нөхцөлийг хооронд нь уялдаа холбоо бүхий хоёр шатанд авч үзэж, ялгаж ойлгох нь зүйтэй.

·   Нэгдүгээрт, согтууруулах ундааны нийлүүлэлт зах зээлд хангалттай байгаа, хэн ч, хаанаас ч, хүссэн үедээ аваад уух боломж бараг бүрэн бүрдсэн, мөн архи ууж стресс, бухимдлаа тайлах, хийх ажилгүй сэлгүүцэх, наргих, цэнгэх, зугаацах зэрэг нь хүмүүсийн архидан согтуурлын шалтгаан, нөхцөл болж байна.

·   Хоёрдугаарт, архидан согтуурахын шалтгаан, нөхцөлөөр нөхцөлдсөн байгаль, нийгэм, эдийн засаг болон хувь хүний хүчин зүйлсийн нөлөөтэйгээр согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл гэмт явдлын шалтгаан, нөхцөлийн өмнө архидан согтуурлын шалтгаан, нөхцөл байна гэж үзэж байгаа юм.

Согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хувьд байгаль, нийгэм, эдийн засгийн сөрөг үзэгдэл, үйл явц, хүн амын төвлөрөл, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийтлэг хүчин зүйлүүд суурь шалтгаан, нөхцөл болохын зэрэгцээ дараах шалтгаан, нөхцөлүүдийг тодруулж хэлэх нь зүйтэй.

- Согтууруулах ундааны хэрэглээний тухайд, бодит нөхцөл байдал нь хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд гэлтгүй хүмүүсийн архидан согтуурах явдал түгээмэл болсон, тэдний хэрэглээ, цар хүрээ нь ч жил ирэх тутам өсөн нэмэгдсээр байгаа төдийгүй аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдөр, амралт, зугаалгыг хэт хавтгайруулан тэмдэглэж байгаагаас шууд харагдана. Согтуугаар гэмт хэрэг үйлдэгсдийн 4.9% нь эмэгтэй, 1.9% нь хүүхэд байна.

- Согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, орчиндоо айдас түгшүүр төрүүлдэг, хэрэг, зөрчил гаргаж болзошгүй этгээдүүд эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг байнга хүндрүүлж байна. Согтуурал нь нийгэмд харш зан үйл, заншил, гэмт зан төлөв илрэхэд дөхөм үзүүлдэг бол архаг согтуурал нь гэмт хэргийн шууд шалтгаан болж байгаа ба зан суртахууны хувьд доройтсон архаг архичин нь согтууруулах ундааг байнга хэрэглэхээ зорилго болгож, хүслээ хангахын тулд шунахайн сэдэлттэй гэмт хэрэг үйлдэхэд бэлэн болдог байна. Архагч архичид нь харгис хэрцгий аргаар, бүдүүлэг авирлан танхайн болон хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдэх хандлага ажиглагдаж байна.

- Согтуугаар үйлдэгдсэн гурван хэрэг тутмын нэг нь гэр, орон сууцанд үйлдэгджээ. Гэр бүл, ахуйн хүрээнд архидан согтуурч, эцэг, эхчүүд хүүхэд, багачуудад буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас 2009 онд явуулсан судалгаанд оролцсон нийт хүүхдийн 6,1% нь архийг согтотлоо, 54,5% нь амсах төдий хэрэглэж үзсэн гэсэн бол тэдний аав нарын 81,9%, ээж нарын 66,1% нь согтууруулах ундааг хэрэглэдэг гэсэн дүн гарсан нь гэр бүлийн  орчинд онцгойлон анхаарч ажиллах, урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү зохион байгуулах шаардлагатайг харуулж байна.

- Стресс, бухимдал нь хүмүүсийн тодорхой хэсгийг хамарсан, учрах хүндрэл бэрхшээлээс зүрхшээсэн, шантарсан байдал, санхүү, эдийн засгийн хүндрэл шууд болон шууд бусаар нөлөөлж, хүч хэрэглэсэн, эдийн засгийн холбогдолтой гэмт хэргүүдийн гаралтад нөлөөлж байна. Согтуурлыг төрүүлдэг үндсэн шалтгаан болох ажилгүйдэл, ядуурал, маргаашдаа үл итгэх байдал нь хувь хүний ухамсар, төлөвшил, ёс суртахуунтай шууд холбоотой.

- Судалгаанаас үзэхэд рецедив гэмт хэрэгтний дотор согтуурагчид болон архаг архичны тоо анх удаа гэмт хэрэг үйлдэгчдээс хавьгүй их байгаа нь согтуурал гэмт хэрэгтэй уялдаа холбоотойг нотолж байгаа юм. Архидан согтуурсаны улмаас гэмт хэрэг үйлдэгсдийн 10 орчим хувь нь урьд өмнө нь ял шийтгэгджээ. Хорих ял эдлээд суллагдсан, ялаас өршөөн хэлтрүүлсэн этгээдүүдийн төлөвшил, тэднийг нийгэмшүүлэх ажил учир дутагдалтай байна.

- Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 26.9% нь гудамж талбайд, 5.8% нь баар, кафе, ресторанд, 61.1% нь оройн 19 цагаас өглөөний 6 цагийн хооронд, согтуугаар үйлдэгдсэн зөрчлийн 62.7 хувь нь 19-24 цагийн хооронд үйлдэгджээ. Согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд цаг хэтрүүлэн ажиллах, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх явдал хангалтгүй байгаагаас шөнө, оройн цагаар гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил гарах, гэмт хэргийн халдлагад өртөх тохиолдол их байгаа юм.

- Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнх нь буюу 52.4%-ийг бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг эзэлж байна. Согтууруулах ундааг зүй зохистой, тохируулж хэрэглэх ёс зүй төлөвшөөгүй, хувь хүний ухамсар, зан үйл, согтуу хүмүүсийн хоорондын таарамжгүй харьцаа, маргаанаас үүдэн энэ төрлийн гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна.

- Хүнийг санаатай алах гэмт хэргийн дийлэнх хувь нь гэр ахуйн хүрээнд, хутга мэсээр, эсвэл зодох байдлаар үйлдэгдсэн байх ба гэмт хэрэг үйлдэгсэд нь ихэнх тохиолдолд  хохирогчтой танил, тэр ч байтугай найз нөхдийн хүрээнд байх нь элбэг байна. Согтуурал нь нэг талаар гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа бодлыг бусдад төрүүлдэг, өөрөөр хэлбэл хүний үзэл бодол, оюун сэтгэхүйд байгаа нийгэмд сөрөг санаа бодол нь хэрэгжин биелэх нөхцөлийг бүрдүүлэг байна. Архидан согтуурсаны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчилд хохирогчийн буруу, өөрөө согтуу байх тохиолдол олонтаа байдаг. 2009 онд гэмт хэргийн халдлагад өртөж хохирсон хүмүүсийн 11.7% нь өөрийн буруугаас, эдгээр хүмүүсийн 8.6% нь нас барсан, 48.8% нь биедээ хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авсан байна. Бусдыг санаатай алах, бие махбодид нь гэмтэл учруулах гэмт хэргийн улмаас хохирогч болсон иргэдийн тодорхой хэсэг нь согтуу байсан нь судалгаанаас харагдаж байна.

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн 20 гаруй хувь нь согтуугаар, нийт согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 5 орчим хувь нь шууд архидан согтуурсаны улмаас үйлдэгджээ. Статистик мэдээнээс үзэхэд хоногт 30-40 согтуу жолоочийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авч байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол, хэрэг гаргахгүй, дүрэм, журмыг зөрчихгүй гэж хөнгөмсөгөөр найдаж, заримдаа өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтлоо согтсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол, хэрэг гаргаж байна.

- Согтуурагчдын нийгэм, хүн ам зүй, соёл, боловсролын шинж байдал нь хүч хэрэглэсэн гэмт хэрэг, ялангуяа бусдын бие махбодид гэмтэл учруулах, танхайрах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгчдийн шинж байдалтай ихээхэн ойр холбоотой юм. Согтуугаар гэмт хэрэг, зөрчил үйлдэгчдийн ихэнх нь боловсролын түвшин бүрэн дундаас доогуур боловсролтой, мэргэжлийн бус хөдөлмөр эрхэлдэг, эсвэл тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.

Согтууралтай хийх тэмцэл нь ганцхан дайралтаар, нэг цохилт арга хэмжээгээр шийдвэрлэх боломжгүй бөгөөд аливаа гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэхэд цаг хугацаа, хүн хүч, хөдөлмөр, зардал шаардсан төр, олон нийт, ард иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд нийцсэн чухал ач холбогдолтой ажил байдаг.


[1] Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3.1 дэх хэсэг

[2] Нийгмийн хэв журам хамгаалах газрын гаргасан 2009 оны мэдээгээр

[3] Үндэсний статистикийн хорооноос гаргасан согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспортын мэдээллийг ашигласан болно.

[4] Нийгмийн хэв журам хамгаалах газрын гаргасан 2009 оны мэдээгээр

[5] Үндэсний статистикийн хорооноос гаргасан урьдчилсан мэдээгээр 2009 оны нийт хүн ам 2 694 955, 16 ба түүнээс дээш насны хүн ам 1 897 299, 18 ба түүнээс дээш насны хүн ам 1 788 148


2010-06-25
Зөвлөмж

Ангилал: Мэдээ, мэдээлэл

Агуу хүмүүс сэдэв ярьдаг.
Энгийн хүмүүс амьдрал ярьдаг.
Жижиг хүмүүс хүн ярьдаг.
Зорилготой хүн дэлхий дүүрэн боломж ярьдаг.
Зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл тоочдог.
Хүчирхэг нь боломжийг бүтээдэг.
Оюунлаг нь боломжийг ашигладаг.
Сул дорой нь боломжийг хүлээдэг.
Тэнэгүүд нь боломжийг алддаг.
Танд ажилд нь өндөр амжилт хүсье!

2010-06-22
Өөдрөг явахыг хүссэн 25 санамж

Ангилал: Мэдээ, мэдээлэл

Энэхүү санамжийг зүгээр нэг уншаад өнгөрөх биш харин том цаасан дээр өөрийн гараар бичээд нүдэнд харагдахаар газар өлгөөд өглөө бүр уншиж, амьдралдаа заавал хэрэгжүүлээрэй гэжээ. Би анх энэ санамжийг хааяа нэг л уншаад өнгөрдөг байсан бөгөөд уншиж байх үед их сайхан санагдаад (хүн их мартамхай амьтан болохоор) тэгсгээд л мартчихдаг байсан. Одоо ер нь уншнаа, хэрэгжүүлэхийг бодноо.

1. Сэтгэлийн их тэнхээтэй бай.
2. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай тэсвэртэй бай. Биеэ ажилдаа б
vрэн дайчил.
3. Зорилготой байж тvvндээ хvр. Дэмий зvйлд санаагаа бvv зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зvйлээ төлөвлө. Олон юмны хойноос бvv хөөцөлд.
4. Нөхрөө зөв ол. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ямагт санаж яв.
5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд
vдэш нь төлөвлө. Удаан олон жил хийх ажлаа ч нарийн төлөвлөж сур.
6. Vгvй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгvй байдаг ч vгvй гэж хэлж сураагvй, урсгалаар явдаг хvн өөдтэй явсан нь ховор.
7. Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам б
vр зvлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар х
vлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хvн бvтэлтэй явсан vгvй.
9. Өдрийн аль цагт хамгийн vр бvтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг утсаар ярих, хооллох, амрах зэрэгт бvv vр.
10. Хийх гэж буй зvйлээ vнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс, юунаас болов гэдгийг тунгаа.
Yе vе биеэ хөдөлгөөнд оруулж босох, суух, явган явахыг хичээ.
12. Vнэхээр юм бvтээе гэвэл биеэ эрvvл авч яв. Эрvvл биед саруул ухаан оршдог нь хамгаас vнэн.
13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги
vзэл сайн юманд хvргэдэггvй. Yvнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуул.
14. Хийх зvйлээ зvрх алдалгvй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхээ эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Бvтэх эсэхийг тооцоолж, vр дvнг нь шалгаж бай.
15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
16. Бусдыг ашигтай з
vйлд урамшуулан ятга, зоригжуул, тусал.
17. Хийх гэсэн ажлаа
хойш нь бvv тавь. Яг энэ мөчөөс хийж эхэл.
18.
Бусдын vгийг нухацтай сонсож сур. Хvний хэлснээс хэрэгтэйг нь аваад, хэрэггvйг нь гээ.
19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил б
vтэмжтэй болно. Зорьсондоо хурэхэд ч хялбар болно.
20.
Мэдрэхvй зөн совиндоо vе vе ч болов итгэж бай. Дан ухаанаар бvхнийг дийлэхгvй байх vе бий.
21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж х
vнийг өөдтэй болгосон удаагvй.
22.
Хийж байгаа зvйлээ хэцvv хvнд гэж бусдадаа хааяа ч болов ойлгуулж бай.
23.
Хvнээс уг дуулах сайхан. Бусдын шvvмжлэлийг хvлээж авч сур. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.
24.
Өөртөө их vvрэг ачаалал хvлээж сур. Тэгвэл илvv ихийг бvтээнэ.
25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцх
vv зорьсондоо хvрэхийг л хичээ.

Эдгээр 25 санамжийн зарим нь надад байна, ихэнхи нь эсрэгээрээ байна гэдэг нь тийм ч таатай биш л байна л даа. Үзий дээ.

2010-05-01
Миний блог
Би өнөөдөр анх удаа энэ блогийг ажиллуулж байна. Та бүхэн уншиж танилцана уу

2009-04-27
Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ болон гэмт хэрэг, зөрчлийн байдалд 2009 онд хийсэн дүн шинжилгээ

Ангилал: Гэмт хэргийн статистик

             2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

             Үндэсний статистикийн хороо, Үйлдвэр худалдааны яамнаас гаргасан согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспортын талаарх сүүлийн 4 жилийн статистик мэдээлэл болон Монголын хүнсчдийн холбоо, Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн профессорын багийн багш нарын хамтарсан ажлын хэсгийн согтууруулах ундааны хэрэглээний байдалд хийсэн судалгааны дүн, согтууруулах ундааг үйлдвэрлэдэг, худалдаалдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын тоон мэдээллийг үндэслэн согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт, хэрэглээ, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг бэлтгэв.

           Нэг. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт, хэрэглээ

            Манай улсад 2008 оны байдлаар спиртийн 14, архины 75, шар айрагны 15, дарсны 6 үйлдвэр албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж байна. Улаанбаатар хотод 6, Дархан-Уул аймагт 2, Булган, Дорноговь, Орхон, Өвөрхангай Сэлэнгэ, Хөвсгөл аймагт тус бүр 1 спиртийн үйлдвэр, Улаанбаатар хотод архины үйлдвэр 19, орон нутагт 56, шар айрагны үйлдвэр  Улаанбаатар хотод 11, орон нутагт 4, дарсны үйлдвэр Улаанбаатар хотод 1, орон нутагт 5 үйл ажиллагаа явуулж байна.

            Үндэсний статистикийн хорооноос гаргасан албан ёсны статистик мэдээллээр 2005 онд 31.3 тэрбум төгрөгийн 19048.2 мянган литр, 2006 онд 40.4 тэрбум төгрөгийн 22145.5 мянган литр, 2007 онд 65.0 тэрбум төгрөгийн 36690.5 мянган литр, 2008 онд 96.8 тэрбум төгрөгийн 41947.3 мянган литр согтууруулах ундаа үйлдвэрлэжээ.

            Согтууруулах ундаа үйлдвэрлэсэн хэмжээг өмнөх онуудтай харьцуулахад 2006 онд 3097.3 мянган литр буюу 16.3 хувиар, 2007 онд 14545 мянган литр буюу 65.7 хувиар, 2008 онд 5256,8 мянган литр буюу 14,3 хувиар тус тус өссөн байна.    

Согтууруулах ундааны үйлдвэрлэл /мян.л/

                                                                                                                                    Хүснэгт.1

Бүтээгдэхүүн

2005 он

2006 он

2007 он

2008 он

Тоо хэмжээ /мян.л/

Үнийн дүн /сая.төг/

Тоо хэмжээ /мян.л/

Үнийн дүн /сая.төг/

Тоо хэмжээ /мян.л/

Үнийн дүн /сая.төг/

Тоо хэмжээ /мян.л/

Үнийн дүн /сая.төг/

Спирт

3094,4

5193,7

4032,9

6013,5

5721,5

8656,3

6778.9

12594.6

Архи

148,2

394,1

10495,8

24157,0

12263,8

38283,2

15080.8

54987.9

Дарс

7808,7

16468,7

223,8

411,5

327,5

637,2

196.6

531.3

Пиво

7996,9

8977,7

7393,0

9833,6

18377,7

17414,1

19891.1

28679.9

Дүн

19048,2

31034,2

22145,5

40415,5

36690,5

64990,8

41947,3

96793.7

            2005 онд 6930.1 мянган ам долларын 9351.3  мянган литр, 2006 онд 9125.4 мянган ам долларын 11955.5 мянган литр, 2007 онд 16495.0 мянган ам долларын 19630.3 мянган литр, 2008 онд 19494.9 мянган ам долларын 22759.2 мянган литр согтууруулах ундааг импортоор оруулсан байна.

        Согтууруулах ундаа импортолсон хэмжээг өмнөх онтой нь харьцуулахад 2006 онд 2604.2 мянган литр буюу 27.8 хувиар, 2007 онд 7674.8 мянган литр буюу 64.2 хувиар, 2008 онд 3128.9 мянган литр буюу 15,9 хувиар тус тус өссөн байна.

     Согтууруулах ундааны импорт /мян.л/

                                                                                                                                         Хүснэгт.2

Бүтээгдэхүүн

2005 он

2006 он

2007 он

2008 он

Тоо хэмжээ /мян.л/

Үнийн дүн /мян.ам.дол/

Тоо хэмжээ /мян.л/

Үнийн дүн /мян.ам.дол/

Тоо хэмжээ /мян.л/

Үнийн дүн /мян.ам.дол/

Тоо хэмжээ /мян.л/

Үнийн дүн /мян.ам.дол/

Спирт

0,012

0,200

 

 

 

 

 

 

Архи

26,4

109,2

19,3

104,6

29,4

201,8

41,9

372,8

Дарс

1543,8

2350,6

1122,0

2278,1

2559,8

5515,4

2248,2

5500,8

Пиво

7781,0

4470,1

10814,1

6742,7

17041,0

10777,8

20469,1

13621,3

Дүн

9351,3

6930,1

11955,5

9125,4

19630,3

16495,0

22759,2

19494,9

 

            2005 онд 69.8 мянган ам долларын 48.1 мянган литр, 2006 онд 122.1 мянган ам долларын 109.4 мянган литр, 2007 онд 198.9 мянган ам долларын 112.1 мянган литр, 2008 онд 310,6 мянган ам долларын 103,9 мянган литр согтууруулах ундааг экспортолсон байна.   

                                    Согтууруулах ундааны экспорт /мян.л/                                                                                                                        Хүснэгт.3

Бүтээгдэхүүн

2005 он

2006 он

2007 он

2008 он

Тоо хэмжээ /мян.л/

Үнийн дүн /мян.ам.дол/

Тоо хэмжээ /мян.л/

Үнийн дүн /мян.ам.дол/

Тоо хэмжээ /мян.л/

Үнийн дүн /мян.ам.дол/

Тоо хэмжээ /мян.л/

Үнийн дүн /мян.ам.дол/

Спирт

0,0025

 

 

 

 

 

 

 

Архи

26,8

58,3

78,2

110,6

95,2

198,2

92,9

304,4

Дарс

0,3

1,4

0,3

0,7

0,0435

0,2000

1,0

2,4

Пиво

21,0

10,1

30,9

10,8

16,9

0,5

10,0

3,8

Дүн

48,1

69,8

109,4

122,1

112,1

198,9

103,9

310,6

 

            Улсын хэмжээнд 2008 оны жилийн эцсийн байдлаар архи, согтууруулах ундааг худалдаалдаг, түүгээр үйлчилдэг баар 825, ресторан, зоогийн газар 552, кафе 344, хүнсний дэлгүүр 5402, бөөний төв, супер маркет 178, аялал жуулчлалын чиглэлээр 197, амралт, зугаалгын чиглэлээр 204 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

            2007 онд Монголын хүнсчдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессорын багийн багш нарын хамтарсан ажлын хэсгээс согтууруулах ундааны хэрэглээний байдалд  хийсэн судалгаагаар манай улсад архины хэрэглээ “тохиолдол”-ын хэлбэрээс “тогтмол”-д шилжих хандлагатай, чанарын бүрэн баталгаагүй, далд аргаар үйлдвэрлэсэн архи хэрэглээнд байсаар байгааг нийслэлийн 5 дүүрэг, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Завхан аймгийн нийт 1782 иргэдийн дунд “санамсаргүй түүвэр”-ийн аргаар судалгаа хийж тогтоосон байна.

            Тухайлбал: Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 70.6 хувь, хөдөөгийнхний 73.6 хувь нь архийг хааяа хэрэглэдэг, өрхийн хэмжээнд сард 1-2 шил архи хэрэглэгсэд нийслэлд 69.5 хувь, хөдөөд 63.6 хувьтай байна.

            Нийслэлээс судалгаанд хамрагдагсдын 69.5 хувь нь сард 1-2 удаа, 26.6 хувь нь 7 хоног бүр, 3.8 хувь нь архийг байнга хэрэглэдэг гэсэн бол хөдөөд энэ үзүүлэлт 75.1:21.7:3.0 хувь гэсэн дүн гарчээ.

            Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар манай улсын хүн амын 13.6 хувь нь архинд донтох эмгэгтэй, эрэгтэйчүүдийн 39.0 хувь, эмэгтэйчүүдийн 5.0 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг болохыг тогтоосон байна.

            Ажлын хэсгээс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа, гаргасан зөвлөмж болон судалгааны ажлын үр дүнд тулгуурлан, согтууруулах ундааны хэрэглээг тооцох аргачлалыг боловсруулсан ба энэ аргачлалаар статистикийн албан ёсны тоо баримтыг үндэслэн тооцоход манай улсад “2006 оны байдлаар 21-ээс дээш насны хүн жилд дунджаар 3.5 л этилийн спирт буюу 380-тай 9.2 литр архи хэрэглэж байна” гэсэн тооцоо гарчээ.

            Дээрх тооцоо нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид дурьдсан тоо хэмжээтэй ойролцоо байгаа боловч шимийн архи, айрагны үйлдвэрлэл, хэрэглээний статистик мэдээлэл байхгүй, түүнээс гадна “мянгын архи”, “найрка”, “бакусын шилт”, гэрийн нэрмэл /самогон/ хэмээн нэршсэн, далд аргаар бэлтгэгдэн зах зээлд борлогдсоор байгаа архины хэмжээ тодорхойгүй учраас нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээний талаар шууд дүгнэлт хийхэд бэрхшээлтэй байгаа юм. Сүүлийн хоёр жилд согтууруулах ундааны үйлдэрлэл, импортын хэмжээ өссөн статистик үзүүлэлтээс харахад судалгааны ажлын хэсгээс тооцож гаргасан нэг хүнд ногдох архины хэрэглээ өссөн нь тодорхой юм. 

Хоёр. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ

            1. 2008 оны гэмт хэргийн статистик мэдээллийг авч үзэхэд улсын хэмжээнд 20704 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 564 хэргээр буюу 2.7 хувиар буурав.

            Согтуугаар үйлдэгдсэн 4280 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 501 хэргээр буюу 10.5 хувиар, нийт гэмт хэрэгт эзлэх хувийн жин 20.6 хувь болж, 1.8 пунктээр тус тус буурчээ. Улсын хэмжээнд бүртгэгдсэн 5 гэмт хэрэг тутмын нэг нь архидан согтуурсаны улмаас үйлдэгдсэн байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг Сэлэнгэд 312, Дархан-Уулд 238, Дорноговьд 187, Архангайд 184, Дорнодод 172, Хэнтийд 151, Төвд 147, Хөвсгөлд 142, Өмнөговьд 139, Ховдод 138, Орхонд 135, Өвөрхангайд 125, Баянхонгорт 108, Баян-Өлгийд 100, Увсад 93, Дундговьд 79, Булганд 61, Говьсүмбэрт 52, Говь-Алтайд 46, Сүхбаатарт 35, Завханд 21, Нийслэлд 1606, үүнээс Сонгинохайрханд 416, Сүхбаатарт 283, Баянзүрх, Чингэлтэйд тус бүр 219, Баянголд 187, Багануурт 103, Налайхад 99, Хан-Уулд 77, Багахангайд 3, төмөр замын салбарт 6 бүртгэгджээ.

Энэ төрлийн гэмт хэрэг Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ, Увс аймагт 8.3-25.7 хувиар, нийслэлийн Сүхбаатар, Багануур дүүрэгт 8,4-14,1 хувиар тус тус өсч, бусад аймагт 0,8-81,4 хувиар, нийслэлд 8,4 хувиар, нийслэлийн бусад дүүрэгт 1.2-70.0 хувиар тус тус буурсан статистик үзүүлэлттэй байна.

Согтуугаар үйлдэгдсэн бүх гэмт хэргийн 46.7 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах, 20.1 хувийг танхайрах, 8.5 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, 5.6 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг, 4.2 хувийг хүчиндэх, 3.8 хувийг дээрэмдэх, 3.2 хувийг хүнийг санаатай алах, 2.8 хувийг бусдыг амиа хорлоход хүргэх, 1.3 хувийг булаах, 0.1 хувийг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг эзэлж байна.

            Улсын хэмжээнд бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 20.7, хүнийг санаатай алах хэргийн 63.8, танхайрах хэргийн 53.2, хүчиндэх хэргийн 50.3, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргийн 37.6, дээрэмдэх хэргийн 19.9, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих хэргийн 20.8, булаах хэргийн 15.3, хулгайлах хэргийн 5.5 хувь нь тус тус согтуугаар үйлдэгдэв.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 36.9 хувь нь хөнгөн, 39.3 хувь нь хүндэвтэр, 20.2 хувь нь хүнд, 3.6 хувь нь онц хүнд ангиллын хэрэг байгаа бөгөөд 27.4 хувь нь гудамж талбайд, 30.4 хувь нь гэр, орон сууцанд, 3.6 хувь нь албан газар, аж ахуйн нэгжид, 2.5 хувь нь нийтийн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт, 6.7 хувь нь зочид буудал, зоогийн газар, ресторан, бааранд, 13.0 хувь нь 06-14 цагт, 26.8 хувь нь 14-19 цагт, 22.8 хувь нь 19-22 цагт, 37.4  хувь нь 22-06 цагт тус тус үйлдэгджээ.

Архидан согтуурч 4849 хүн гэмт хэрэг үйлдэн шалгагдсан нь өмнөх оныхоос 8.9 хувиар буурсан ба тэдний 23.6 хувь нь бүлэглэн, 0.3 хувь нь галт зэвсэг хэрэглэж  үйлдсэн, 10.8  хувь нь урьд ял шийтгэгдсэн хүмүүс байна.

            2. Улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2006 онд 3703 бүртгэгдсэн нь 7.6 хувиар, 2007 онд 4781 бүртгэгдсэн нь 29.1 хувиар тус тус өсч, 2008 онд 4280 бүртгэгдсэн нь 10,5 хувиар буурчээ. Сүүлийн 3 жилийн байдлаас үзэхэд, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт хоёр жил дараалан өсч, харин 2008 онд буурсан үзүүлэлттэй, энэ төрлийн гэмт хэргийн гаралт тогтвортой буурахгүй байна.                  

            3. Улсын хэмжээнд 2005 онд 141751, 2006 онд 136057, 2007 онд 136603, 2008 онд 139217 хүнийг архи ууж согтууран биеэ авч явах чадваргүй болсон, хэв журмын зөрчил гаргасны улмаас эрүүлжүүлсэн байна.

      Эрүүлжүүлсэн хүний тоог өмнөх онтой нь харьцуулахад 2006 онд 4.0 хувиар буурч, 2007 онд 0.4 хувиар, 2008 онд 1.9 хувиар тус тус өсчээ.

        Жилд дундажаар 135-аас 140 мянган хүн, хоногт 370-аас 385  хүн эрүүлжүүлэгджээ.

            Улсын хэмжээнд 2005 онд 1395, 2006 онд 1047, 2007 онд 445, 2008 онд 322 хүнийг архины албадан эмчилгээнд явуулсан ба өмнөх онтой нь харьцуулахад 2006 онд 24.9, 2007 онд 57.5, 2008 онд 27.6 хувиар энэ үзүүлэлт буурсан байна.

            Албадан саатуулах, баривчлах төвд 2006 онд 9152, 2007 онд 7407, 2008 онд 12020 хүнд Захиргааны хариуцлагын тухай Монгол улсын хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан байна.

            Гурав. Дүгнэлт

            1. Монгол улс 2005-2008 онуудад согтууруулах ундаа 120.0 сая литрийг үйлдвэрлэж, 63,7 сая литрийг импортолсон нь 2.6 сая хүн амтай манай улсын хувьд өндөр үзүүлэлт юм. Улсын хэмжээнд согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ сүүлийн жилүүдэд жил дараалан өсч, тэр хэмжээгээр нэг хүнд ногдох хэрэглээний хэмжээ нэмэгдэж байна.

            2. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээнээс согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн түвшин шууд хамаарч байна.

            Зах зээлд нийлүүлэх архи, согтууруулах ундааны хэмжээ ихэссэнээр хэрэглээ нэмэгдэж, архидан согтуурах явдал нийгмийн түгээмэл үзэгдэл  болсон нь гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх суурь шалтгаан нөхцөл болж байна. Тухайлбал хүнийг санаатай алах хэргийн 72.1, танхайрах хэргийн 53,2, хүчиндэх хэргийн 50,3, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргийн 37,6 хувь нь архидан согтуурсаны улмаас тус тус үйлдэгджээ.

            2008 онд амиа хорлосон болон золгүй байдлаар 1131 хүн нас барсаны 178 буюу 15.7 хувь нь архидан согтуурсны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Тодруулбал золгүй байдлаар 920 хүн нас барсаны 32 буюу 3,5 хувь нь архинд гүн хордож нас баржээ.

            3. Улсын хэмжээнд 2005 онд 1395, 2006 онд 1047, 2007 онд 445, 2008 онд 322 хүнийг архины албадан эмчилгээнд явуулсан байна. Төв суурин газрын нийтийн зах, худалдааны төв, дэлгүүр болон гар дээрээс “мянгын архи”, “найрка”, “бакусны шилт” хэмээн нэршсэн чанарын баталгаагүй, далд аргаар үйлдвэрлэсэн согтууруулах ундааг архи хэтрүүлэн хэрэглэгч, донтох эмгэгтэй хүмүүст зориулан худалдаж, үйлчилсээр байгаа нь манай улс тодорхой тооны архаг архичинтай, тэдгээрийг хангадаг далд үйлдвэрлэл, үйлчилгээний сүлжээтэй болсныг харуулж байгаа юм. 

4. Хүн амын хэт төвлөрөл, ажилгүйдэл, ядуурал, хүмүүсийн төлөвшил, ёс суртахуун, гэр бүлийн орчин, байгууллага, хамт олон, найз нөхдийн харилцаа зэргээс шалтгаалан архидан согтуурах явдал улам бүр газар авч, архины хэрэглээ ба түүнээс улбаалан гарах сөрөг үр дагавар, хор уршиг нь жил ирэх тутам нэмэгдэх хандлагатай байна.

5. Улсын хэмжээнд 2008 онд согтуугаар үйлдэгдсэн 4280 гэмт хэргийн 60.3 хувь нь оройн 19.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд, мөн шөнийн цагаар үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 26,6 хувь нь архидан согтуурсанаас шалтгаалсан байна. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газарт 00-06 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон хуулийн заалтын хэрэгжилт, түүнд тавих хяналт хангалтгүй байна.


 


Жаргалан жаргалан, энэ ертөнцийн түмэн жаргалан, түүний дотор эрүүл энхийн жаргалаан гэж

Сүүлийн бичлэгүүд

. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал, анхаарах зарим асуудал
. Хүн худалдаал гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнтэй тэмцэх зарим асуудал
. Архидан согтуурал ба эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал
. Согтуурал ба гэмт хэрэг
. Зөвлөмж
. Өөдрөг явахыг хүссэн 25 санамж
. Миний блог
. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ болон гэмт хэрэг, зөрчлийн байдалд 2009 онд хийсэн дүн шинжилгээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо
. mongolxvv
. tungaamaa
. uka
. arius
. Чойрын Хүү

Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн